Бидэнтэй нэгд

Дэлхий

Их Британи цаг агаарыг урьдчилан таамаглах суперкомпьютер бүтээнэ

Нийтэлсэн

ЛОНДОН. /Ukrinform/. Их Британийн Засгийн газар цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, таарцыг дээшлүүлэх суперкомпьютер бүтээхэд 1.6 тэрбум орчим ам.доллар хуваарилжээ.

“Засгийн газар орчин үеийн суперкомпьютер бүтээхэд 1.2 тэрбум фунт стерлингийн /1.6 тэрбум доллар/ санхүүжилтийг  баталлаа. Чингэснээр цаг агаарын онц аюултай үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг урьд өмнөхөөс илүү хурдан, илүү нарийвчлалтай урьдчилан таамагладаг болно” гэж Их Британийн Засгийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна.

Дэлхийн хамгийн сүүлийн үеийн энэхүү суперкомпьютерын тусламжтайгаар далайн шуургыг урьдчилан таамаглах, мөн үер болсон тохиолдолд аюулгүй бүс хайхад ашиглах төлөвтэй байна. Мөн байгалийн гамшиг тохиолдсон үед хариу арга хэмжээг илүү сайн авахад тусална. Тухайлбал, нисэх онгонцны буудлууд үйл ажиллагаа, нислэг саатахад, түүнчлэн цахилгаан эрчим хүч тасалдах, хэт ачаалал үүсэх үед бэлэн байхад компьютероос хүлээж авсан мэдээллүүд туслах аж. Үүнээс гадна, суперкомпьютер цаг уурын өөрчлөлтийг ерөнхийд нь хянахад туслах гэнэ.

Цаг агаарыг илүү сайн урьдчилан таамаглах, илүү их мэдээлэл боловсруулах, эдгээрийг маш хурдан хийх, агаар мандлын үзэгдлийг илүү нарийвчлалтай загварчлах шинэ суперкомпьютерыг 2022 он гэхэд бүтээж дуусгахаар төлөвлөжээ.

CGTN мэдээ6 цаг өмнө

Хятад улс Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжигч төдийгүй тууштай хэрэгжүүлэгч юм

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгажээ

Дэлхий2 өдөр өмнө

АНУ-ын Төрийн департаментыг өөрчлөх төлөвлөгөөг танилцуулжээ

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага БАЙХГҮЙ

Эдийн засаг2 өдөр өмнө

Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг АНУ бусад улсаас шаардаж байгааг буруушаажээ

Нийгэм2 өдөр өмнө

Хардалтын улмаас эхнэрээ хөнөөсөн гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

Дэлхий2 өдөр өмнө

Дэлхийн тойрог замд хүнс ургуулах туршилт эхлүүлэв

Улс төр2 өдөр өмнө

М.Нарантуяа-Нара олон хүүхэдтэй айлд МӨНГӨН ТЭТГЭМЖ олгох саналыг шүүмжлэв

Энтертайнмент2 өдөр өмнө

Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр “Хар сарнай” хамтлагт ГЭНЭТИЙН БЭЛЭГ барив

Энтертайнмент2 өдөр өмнө

“Реал Мадрид”-аас халагдвал Бразилын шигшээд очих эсэх талаар Анчелотти ам нээв

Нийгэм2 өдөр өмнө

Улсын II төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах анхны мэс засал хийгдлээ

Дэлхий2 өдөр өмнө

Энэтхэгт халдлага гарч, 28 хүн амиа алдлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын зах зээлийн онцлог ба тоглоомын дүрэм

Улс төр2 өдөр өмнө

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна