CRI Монгол радио
Ши Жиньпин дарга Францад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ
Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин тухайн нутгийн цагаар тавдугаар сарын 5-ны үдээс хойш Парист тусгай нисэх онгоцоор хүрэлцэн очив.
Орли олон улсын нисэх онгоцны буудалд Францын ерөнхий сайд Габриэль Аттал зэрэг өндөр албан тушаалтнууд түүнийг халуунаар угтан авлаа.
Ши Жиньпин Францын Парис хотын Орли олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн очны дараа хэлэх үгээ бичгээр нийтэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, би Франц улсад гуравдах удаагаа төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Дорно өрнийн соёл иргэншлийн чухал төлөөлөгч болсны хувьд Хятад улс, Франц улс урт хугацаанд бие биеэ сонирхож, хүндэтгэж ирсэн юм. 60 жилийн өмнө Хятад Франц хоёр орон дипломат харилцаа тогтоож, Хятад Францын харилцаа Хятадын барууны орнуудтай байгаа харилцаан тэргүүн эгнээнд байсаар ирсэн юм. Хятад Францын харилцааны хөгжил хоёр орны ард түмэнд хүртээмжтэй төдийгүй донсолгоо ихтэй дэлхий ертөнцөд тогтвортой байдал, зөв энерги өгч байна. Айлчлалын хугацаандаа би Ерөнхийлөн Макронтой шинэ нөхцөл байдал дахь Хятад Францын харилцаа, Хятад Европын харилцааны хөгжил тэрчлэн олон улсын болон бүс нутгийн чухал чухал асуудлаар санал солилцох болно. Миний энэ айлчлалаар хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, стратегийн нийтлэг ойлголтыг нэмэгдүүлж, олон салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятад Францын харилцааны сайн сайхан ирээдүйг бий болгож, дэлхий дахины энх тайван, тогтвортой, хөгжил цэцэглэд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин даргын гэргий Пэн Ли Юань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Цай Чи, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, гадаад харилцааны сайд Ван И нарын зэрэг хүмүүс хамт Парист хүрэлцэн очсон байна.