CRI Монгол радио
“Хятад Францын залуучуудын яриа хэлэлцээ” Парист болов
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Францад хийж буй төрийн айлчлалын үеэр Францын цагаар тавдугаар сарын 5-нд Хятадын Төв радио телевиз, Парисын шинжлэх ухааны их сургууль төгсөгчид, Парис дахь НҮБ-ын сургуулиудын зөвлөл, Хятадын Жинань их сургуулийн хамтран зохион байгуулсан “Хятадын орчин үеийн байдлыг ойлгох нь – Хятад Францын залуусын яриа хэлэлцээ” арга хэмжээ Францын нийслэл Парис хотноо болов.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд бөгөөд Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Францын Төрийн болон соёлын сайд асан Жак Ланг, Францаас Хятадад сууж байсан Элчин сайд асан Сильви Берманн, Францын шинжлэх ухааны их сургууль төгсөгчид, Францын Үндэсний Техникийн Шинжлэх Ухааны Академийн академич Херве Макенауд, Парис дахь НҮБ-ын сургуулиудын зөвлөлийн дарга Чарльз Жанн нар арга хэмжээнд оролцож, үг хэлэв. Францын Үндэсний Ассамблейн Франц, Хятадын найрамдлын бүлгийн дарга Алозэ, Францын Сенатын Франц, Хятадын найрамдлын бүлгийн сенатор дарга Жан Хингрей тэргүүтэй зочид “Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн судалгааны тайлан”-г албан ёсоор нийтлэх үйл ажиллагааны гэрч болж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн сэдвийн хүрээнд өөрсдийн ойлголтоо ярьж, солилцооны үеэр залуусын харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, Хятад Францын найрамдлын өв залгамжлалд шинэ эрч хүч оруулахыг уриалав.