CRI Монгол радио
LEADERS TALK: Сербийн ерөнхийлөгчтэй хийсэн ярилцлага
Хятад улсын дарга Ши Жиньпин Сербид айлчлах гэж байна. Үүнтэй холбоотойгоор Сербийн ерөнхийлөгч Александр Вучич саяхан ХТРТ-д тусгай ярилцлага өглөө. Тэрээр ярилцлагадаа, Хятад Сербийн чөлөөт худалдааны гэрээ хамтын ажиллагааны шинэ хуудас нээнэ. Хоёр орны найрамдал ард түмний чин сэтгэлийн хүсэлт байх юм гэж онцолжээ.
Александр Вучич хэлэхдээ, бид НҮБ-ын дүрэм, олон улсын дэглэм хэрхэн ажилладгийг сайн мэддэг. Хятад улс бол бидний найз, Тайвань бол Хятад улсынх гэдэгт ямар ч эргэлзээ байхгүй. Ши Жиньпин дарга өөрийн болон Хятадын ард түмний хүссэн хэлбэрээр Тайванийн асуудлыг зүй зохистой шийдвэрлэж чадна гэдэгт бид итгэж байна гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, манай хоёр орны худалдааны хэмжээ 6.1 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх 10 жилд хоёр талын худалдаа хоёроос гурав дахин, түүнээс ч илүү томорно гэдэгт би итгэлтэй байна. Ши Жиньпин даргын айлчлалаар бидний найрамдалт сэтгэл шинэ түвшинд хүрэх болно гэжээ.
Ши Жиньпин даргын Сербид хийх айлчлалын талаар ерөнхийлөгч Александр Вучич хэлэхдээ, энэ айлчлал манай ард түмэн улс оронд баяр бахдал, хүсэл эрмэлзэл, аз жаргал авчирна гэдэгт найдаж байна. Миний хувьд Ши Жиньпин даргаас суралцах зүйл их байна гэжээ.