CRI Монгол радио
Ирэх 60 жилд Хятад Францын хамтын ажиллагаа “өнгөрснөө залгамжилж ирээдүйг нээх болно”
Хятад, Франц хоёр улсын төрийн тэргүүн нар Олимпын бамбарыг бие биедээ гардуулж, хоёр тал дөрвөн хамтарсан мэдэгдэл гаргаж, ногоон хөгжил, агаарын тээвэр, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, худалдаа, иргэд хоорондын солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааны 20 шахам баримт бичигт гарын үсэг зурлаа… тухайн орон нутгийн цагаар тавдугаар сарын 6-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Парист Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийж, олон үр дүнд хүрсэн юм. Ийнхүү хоёр орны хамтын ажиллагааны тодорхой дохио нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Макрон хэлэхдээ, одоогоор дэлхий дахин томоохон сорилтуудтай тулгарч байгаа энэ үед Франц, Европын холбоо Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь аль ч үеэс илүү хэрэгтэй байна. Энэ нь Европын ирээдүйтэй шууд холбоотой юм гэжээ.
Энэ онд Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Ши Жиньпин дарга энэ оны анхны айлчлалаа Франц улсаас эхлүүлсэн нь Хятад, Францын харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалчилж байгааг харууллаа. Франц улс Ши Жиньпин даргын айлчлалд зориулан маш их сэтгэл гаргаж, өвдөгш их угтан авах ёслол хийсэн. Мөн Ши Жиньпин даргыг Макроны эмээгийн төрсөн нутаг Пиреней мужид урьсан зэрэг үйл ажиллагаа нь Франц улс Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгааг харуулж, хоёр орны удирдагчдын найрамдалт харилцааг илэрхийлсэн юм.
Францад хийсэн энэхүү төрийн айлчлалыг тохиолдуулан Ши Жиньпин дарга тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн гарын үсэгтэй нийтлэлдээ, Хятад Францын харилцааг өнгөрснөө залгамжилж, ирээдүйг нээхэд бэлэн байна гэж илэрхийлсэн бол Ерөнхийлөгч Макрон Франц, Хятадын харилцаа өнгөрснөө өвлөн, ирээдүйг эхлүүлэх зангилаа цаг мөчид байна гэж үзсэн байна.
“Өнгөрснөө залгамжилж, ирээдүйг нээх” гэдгийн утга учрыг хэрхэн ойлгох вэ? Нэг талаар Хятад, Франц хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших 60 жилийн амжилттай туршлагыг нэгтгэн дүгнэж, хамтын ажиллагааны шинэ зураг төлөвлөгөөг хамтаар гаргаж, хоёр орны харилцаанд шинэ хүч сэлбэнэ. Нөгөө талаар өнөөгийн дэлхий дахины донсолгоо ихтэй нөхцөлд Хятад, Францын харилцааг цаашид хөгжүүлэх нь Хятад, Европын холбооны хамтын ажиллагааг ахиулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад илүү чухал болсон гэдгийг хоёр тал мэдэрсэн хэмээн шинжээчид онцолжээ.
Тэгвэл Хятад Францын хамтын ажиллагааны дараагийн 60 жилийг хэрхэн төлөвлөх вэ? Айлчлалын үеэр Ши Жиньпин “Хоёр тал бие даасан, харилцан ойлголцсон, алсын хараатай, харилцан ашигтай хамтдаа хожих дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилтоо баримталж, харилцан итгэлцсэн, тогтвортой, шинийг санаачилсан, Хятад Францын харилцааны шинэ ирэн үеийг бий болгохыг санал болгов. Мөн “Шинэ хүйтэн дайн” буюу хуарангийн сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж, дэлхий дахин эв найртай зэрэгцэн оршихыг дэмжиж, салж тусгаарлахыг хамтдаа эсэргүүцэхийг онцолсон байна. Эдгээр байр суурь нь улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын үүрэг хариуцлагыг хамтдаа үүрэх, Хятад, Францын харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм.
Айлчлалын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Францаас өндөр чанартай бүтээгдэхүүн импортлоход бэлэн байна, Франц улс ч Хятадад дээд технологи, нэмүү өртөг бүхий бүтээгдэхүүн экспортолно гэдэгт найдаж байна. Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлнэ гэж амлаж байна. Францын олон компани Хятадад хөрөнгө оруулж, Хятад маягийн шинэчлэлийн үйл явцад оролцохыг сайшааж байна гэжээ. Хятадын компаниудыг ялгаварлан гадуурхах бодлого явуулахгүй бөгөөд Хятадын улам олон компаниуд, тэр дундаа дээд технологийн компаниуд манай улсад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахыг сайшааж байна гэж ерөнхийлөгч Макрон илэрхийлжээ.
Дорно, өрнийн соёл иргэншлийн чухал төлөөллийн хувьд Хятад, Франц хоёр орон бие биенээ сонирхсоор ирсэн. Макрон хэлэхдээ, Күнзийн үзэл санаа нь “Францын соён гэгээрүүлэх хөдөлгөөнд үнэ цэнэтэй үзэл санааны үр нөлөө үзүүлсэн. Харин Хятадын ард түмний зүрх сэтгэлд Францын философич, зохиолч, уран бүтээлчид бүх хүн төрөлхтөнд үзэл санааг гэгээрүүлэхэд нөлөө үзүүлсэн гэж үздэг. Энэ удаагийн айлчлалын үеэр Хятадын талаас Парисын олимпыг амжилттай зохион байгуулах, Хятад Францын соёл, аялал жуулчлалын жилийн олон төрлийн арга хэмжээ, соёлын дурсгалт зүйлсийг хамтаар хамгаалж, сэргээн засварлах ажлыг дэмжиж ажиллана. Түүнчлэн Франц зэрэг 12 орны иргэдийн богино хугацааны визгүй зорчих бодлогыг 2025 оныг дуустал сунгах, ирэх гурван жилд Хятадад ирж сурах Францын оюутны тоог 10 мянгаас давуулах зэрэг ажлууд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна.
Өнөөгийн дэлхий дахин эмх замбараагүй байдлаар дүүрэн байна. Хятад, Франц хоёр орон бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орон тул илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой. Хоёр тал уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, 2025 онд НҮБ-ын далай тэнгисийн бага хурлыг амжилттай зохион байгуулах Франц улсыг дэмжих зэрэг талаар хоёр тал тохиролцоонд хүрчээ. Хятад, Франц хоёр орны тогтвортой харилцаа нь дэлхий дахинд итгэл найдвар төрүүлж байна гэж шинжээчид онцолжээ.