CRI Монгол радио
Пэн Лиюань Тамара нар музей үзэв
Өчигдөр, 8-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань Белград хотод Сербийн ерөнхийлөгч Александр Вучичийн гэргий Тамарагийн урилгаар Сербийн үндэсний музей хамтдаа үзэж сонирхжээ.
Энэ үеэр Пэн Лиюань хэлэхдээ, Сербийн Үндэсний музей олон жилийн түүхтэй, баялаг цуглуулгатай юм. Музей нь соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, харуулах цонх төдийгүй соёл иргэншлийг сурталчлах газар билээ. Хятад Серби соёл урлагийн харилцаагаа бэхжүүлж, соёл иргэншил хоорондын яриа хэлэлцээний гүүр байгуулахыг хүсэж байна гэжээ.
Хоёр орны тэргүүн хатагтай Сербийн эмэгтэйчүүдийн гараар урласан урлагийн бүтээлийг хамтдаа сонирхож, халуун дотно яриа өрнүүлэв.
Пэн Лиюань хэлэхдээ, Сербийн гар урлалын ур чадвар гайхалтай өвөрмөц бөгөөд биет бус соёлын чухал өв болж өвлөгдөж ирсэн байна. Хятад Сербийн хатгамал урлалд ижил төстэй тал байгаа учраас энэ чиглэлээр хоёр тал туршлага солилцож, хоёр орны залуусыг идэвхтэй оролцохыг урьж байна гэжээ.
Сербийн үндэсний музей 1844 онд байгуулагдсан, 400 мянга гаруй цуглуулгатай бөгөөд Сербийн хамгийн том, хамгийн эртний музей юм.