Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Владимир Путин: Хятадтай хамтарч илүү сайн хэтийн төлөв тогтооно

Нийтэлсэн

БНХАУ-д төрийн айлчлал хийхийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Синьхуа агентлагт ярилцлага өгөв. Тэрээр, Орос, Хятад эдийн засаг, хүмүүнлэг соёлын салбарын тэгш голч, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар  хоёр орны хөгжил цэцэглэлтийг ахиулна. Дипломат бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, голч шударга, олон туйлт дэлхийн дэглэмийг дэмжинэ. Үүгээр дамжуулан Орос, Хятадын шинэ цаг эриний стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийн сайн сайхан хэтийн төлөвийг тогтооно гэжээ.

Владимир Путин хэлэхдээ, Орос, Хятадын ард түмэн өнө удаан жилийн гүн зузаан найрамдал, хамтын ажиллагааны уламжлалтай нь хоёр талт харилцааны чухал үндэс суурь болдог. Хоёр талын харилцаа эдүгээ түүхэн өндөр түвшинд хүрлээ. Хэдийгээр олон улсын нөхцөл байдал маш хүнд байгаа ч манай хоёр орны харилцаа тасралтгүй эрчимжсээр байна. Сүүлийн таван жилд хоёр орны худалдааны хэмжээ хоёр дахин өсөн нэмэгдлээ. Хятад улс 13 жил дараалан Оросын гадаад худалдааны хамгийн том түнш болов. 2023 онд Орос нь Хятадын гадаад худалдааны түншүүдийн дунд дөрөвт жагсаж, хоёр орны компаниуд хоорондын 90 гаруй хувийн төлбөр тооцоог өөр өөрийн валютаар хийсэн байна.

Түүнчлэн хоёр тал эрчим хүчний салбар дахь стратегийн хамтын ажиллагаагаа тасралтгүй тэлж, зарим том чухал төслүүд одоо хэрэгжиж байна. Оросын ХАА-н бүтээгдэхүүн Хятадын зах зээлд идэвхтэй орж, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн салбарт хоёр орны санаачилгууд нягт хэрэгжиж, логистикийн коридор тасралтгүй бүрэлдэн хөгжиж байна.

Орос, Хятад хамтдаа аж үйлдвэр, дэвшилтэт технологи, тэр дундаа сансар судлал, энхийн зорилгоор цөмийн эрчим хүч, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч зэрэг инновацын салбарт нягт хамтран ажиллаж байна. Үүнд бид хууль эрх зүй, зохион байгуулалтын нааштай нөхцөл бүрдүүлж, зам тээвэр, банк санхүүгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулах болно.

2024, 2025 онд Хятад-Оросын соёлын жил тохиож байна. Одоогоор Оросын бага, дунд сургуулийн 90 мянган сурагч хятад хэл сурч байна. Зөвхөн 2023 онд л гэхэд Оросын 730 иргэн Хятадад аялсан байна.

Олон улсын үйл хэрэгт гол зангилаа асуудлаар Орос Хятадын байр суурь ойролцоо, эсвэл адилхан байдаг. Хоёр орон олон улсын хууль дүрмийг дээдэлж, тэнцвэртэй, салгашгүй, ерөнхийлсөн, тогтвортой хөгжсөн олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлыг бий болгохыг санаачилдаг бөгөөд эдгээрт НҮБ зохицуулалтын гол чухал үүрэг гүйцэтгэх ёстойг дэмждэг. Барууны худал үг яриа, хийсвэр хуурмаг шалтгаар бий болгосон дэглэмээ бусдад хүчээр тулгахыг бид эсэргүүцдэг гэжээ.

Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах Хятадын санал санаачилга, хүчин чармайлтын тухайд Путин хэлэхдээ, Оросын тал Хятадын байр суурийг сайшааж байна. Украины хямралын үндсэн шалтгаан болон геополитикт учруулах нөлөөлөл гэдгийг Хятад улс маш тодорхой харж байгааг 2023 оны хоёрдугаар сард нийтэлсэн “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай Хятад улсын байр суурь” бичиг баримтад тусгасан 12 зүйлт санаачилгад  харуулж байна. Энэхүү баримт бичигт тусгасан үзэл баримтлал, санал санаачилга нь Хятад найз нөхөд нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө үнэнч байр суурь, хүчин чармайлт гаргаж буйг мөн харуулж байна гэжээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа