Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ши Жиньпин, Владимир Путин нар сэтгүүлчидтэй уулзав

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнөөдөр 16-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд хэлэлцээ хийгээд, дараа нь сэтгүүлчидтэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, ерөнхийлөгч Владимир Путины энэ удаад Хятадад хийж байгаа төрийн айлчлал нь ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших анхны айлчлал болж байгаа нь ерөнхийлөгч та хувиасаа болон Хятад, Оросын харилцааны хөгжилд ихээхэн ач холбогдол өгч буйг бүрэн харууллаа. Ерөнхийлөгч таны айлчлалыг би халуун дотноор хүлээн авч байна. Саяхан Ерөнхийлөгч Владимир Путин бид хоёр дипломат харилцаа тогтоосноос хойших 75 жилд хоёр орны харилцаа амжилттай хөгжиж ирсэн туршлагаа илэн далангүй хуваалцаж, найрсаг, баялаг агуулгатай хэлэлцээ хийлээ. Хоёр орны харилцаа, хамтаар анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн том асуудлаар санал бодлоо гүнзгий солилцлоо. Дараагийн шатанд хоёр орны харилцааны хөгжил, олон салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөө, зохицуулалтыг хийнэ. Бид мөн “Хоёр орны хооронд дипломат харилцааны 75 жилийн ойг тохиолдуулан БНХАУ, ОХУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийг шинэ эринд гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”, хоёр орны засгийн газар хоорондын болон яамд хоорондын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурж, Хятад Оросын харилцааг эрүүлжүүлэхэд шинэ хүчтэй түлхэц өгсөн гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жил Хятад, Орос хоёр орны дипломат харилцааны 75 жилийн ой тохиож байна. Хятад Оросын харилцаа бол шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хөрш зэргэлдээ том гүрний харилцааны үлгэр жишээ болсон юм. Хоёр орны харилцаа яагаад ийм гайхалтай амжилтад хүрсэн бэ гэвэл хоёр талын барьж ирсэн “тавыг баримтлах” зарчимтай холбоотой юм.

Нэгд, бие биеэ хүндэтгэх үндэс суурийг баримталж, язгуур ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжиж ажиллана. Хятад, Орос хоёр том гүрэн үүднээсээ хөдөлж, хөрш зэргэлдээ орнуудын харилцааг хөгжүүлэх шинэ замд орох ёстой гэж Владимир Путин бидэн санал нэгтэй үзэж байна. Үүний гол зангилаа нь харилцан хүндэтгэж, эрх тэгш хандаж,хоёр талын ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харилцан дэмжих явдал юм. Энэ нь шинэ эриний Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол цөм байх юм. Хоёр тал “Эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй байх” зарчмыг үргэлжлүүлэн баримталж, улс төрийн харилцан итгэлцлийг тасралтгүй гүнзгийрүүлж, бие биеийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж, өөр өөрийн хөгжил, сэргэн мандалд хүрэхэд нь тууштай дэмжлэг үзүүлэх болно.

Хоёрт, Хятад, Оросын харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ төлөв байдал бий болгохын тулд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөдөлгөгч хүч болгоно. Өнгөрсөн онд Хятад, Орос хоёр талын худалдааны хэмжээ 240 тэрбум ам.доллар давж, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 1.7 дахин нэмэгдсэн байна. Энэ бол Хятад Орос харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж буйн илрэл юм. Ерөнхийлөгч Владимир Путин бидэн хоёр орны ашиг сонирхлын уялдааг идэвхтэй эрэлхийлж, өөр өөрийн давуу талаа бүрэн ашиглаж, хилийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны нөөц бололцоогоо үргэлжлүүлэн нээж, боомт, тээвэр логистикийн хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хадгалах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн гэжээ.

Гуравт, үеийн үед найрсаг байж, Хятад, Оросын найрамдлын галыг үр хойчистоо буухиалан дамжуулна. Хоёр тал өдгөө “2030 оноос өмнөх Хятад, Оросын хүмүүнлэг соёлын хамтын ажиллагааны маршрут”-аар гол болгож, хүмүүнлэг соёлын салбарын хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэн тэлнэ. Ерөнхийлөгч Владимир Путин бид хамтдаа энэ жил болон ирэх жилийг “Хятад, Оросын соёлын жил” болгохоор тохиролцсон. Энэ хүрээнд иж бүрэн арга хэмжээ зохион байгуулж, хоёр орны нийгмийн олон салбар, орон нутгуудын солилцоог эрчимжүүлнэ.

Дөрөвт, стратегийн зохицуулалтад тулгуурлаж, глобал засаглалын зөв чиг хандлагыг удирдан чиглүүлнэ. Хоёр тал НҮБ-аар цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын хуульд тулгуурласан олон улсын дэглэмийг тууштай сахин хамгаалж, НҮБ, АПЕК, ИХ-20 зэрэг олон талт механизмын хүрээнд нягт уялдаатай ажиллаж, жинхэнэ олон талт үзлээр дэлхийн олон туйлт хөгжил, эдийн засгийн интеграцчлалыг дэмжинэ. Энэ жил ОХУ БРИКС-ийн ээлжит дарга орноор ажиллаж байна. Энэ онд Хятад улс ШХАБ-ын ээлжит дарга орон болох тул хоёр тал харилцан дэмжиж, “77-ын бүлэг болон Хятад улс”-ыг улам бэхжүүлэн хөгжүүлнэ.

Тавд, шударга голч байдлыг баримталж, халуун цэгийн аливаа асуудлыг улс төрийн аргаар зохицуулна. Палестин, Израилын мөргөлдөөнийг зохицуулах нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд НҮБ-ын тогтоол шийдвэрийг нухацтай хэрэгжүүлж, “Хоёр орны төсөл”-д тулгуурлаж эл асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Улс төрийн аргаар Украины асуудлыг зохицуулах нь зөв арга зам гэж Путин ерөнхийлөгч бид санал нэгтэй үзэж байна гэжээ.

Владимир Путин хэлэхдээ, өнгөрсөн жил Ши Жиньпин дарга Хятад улсын даргаар улиран сонгогдоод удалгүй ОХУ-д айлчилсан юм. Энэ удаад би ОХУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдоод анхны айлчлалаа Хятад улсад хийж байгаа нь манай хоёр орны харилцаа маш өвөрмөц онцгой бөгөөд өндөр түвшинд байж, хоёр талаараа стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа гүнзгийрүүлэхийг дээд хэмжээнд анхаарч буйг харуулж байна. Орос, Хятад дипломат харилцаа тогтоосон 75 жилийн турш хоёр орны харилцаа нэгэнт том гүрэн хооронд, хөрш орнууд хоорондоо түншлэхийн үлгэр жишээ болсон юм. Орос, Хятадын хамтын ажиллагааны агуулга баяжиж, тасралтгүй баялаг амжилт тогтоож байна. ОХУ Хятад улсыг хамтын ажиллагааны тогтвортой түнш гэж үздэг. Улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, аюулгүй байдлын олон салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн тэлэхэд бэлэн байна. Бид хамтдаа “Орос, Хятадын соёлын жил” зэрэг арга хэмжээг сайтар зохион байгуулж, хүмүүнлэг соёлын солилцоогоо эрчимжүүлэх болно. Орос, Хятад хоёр Олон улсын тавцанд нягт хамтран ажиллаж, улам илүү ардчилсан олон туйлт дэлхийн дэглэм байгуулахын төлөө зүтгэж байна. БРИКС, ШХАБ зэрэг механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаар идэвхтэй зөвшилцөж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах болно гэжээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа