Бидэнтэй нэгд

Улс төр

Нэр дэвшигчдээс элдэв шалтгаанаар “намнасаар”

Нийтэлсэн

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр СЕХ-ноос батламжаа авч, сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байна. Улс төрийн 21 нам, хоёр эвслээс болон бие даан нэр дэвшигч нийт 1336 хүн өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 26-ны шөнө дунд хүртэл УИХ-ын 126 суудлын эзэн болохын төлөө өрсөлдөнө. Тэднээс 1210 нь “өвдөг шороодож” үлдэнэ.

Тэгвэл нэр дэвшигчдэд батламж гардуулахын өмнөх сүүлийн өдрүүдэд СЕХ аар саар шалтгаанаар нэг бус нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзан хасав. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдээс элдэв шалтгаанаар “намнасаар” өдийг хүрчээ.

Өмнө нь өөр нэг намын гишүүн байгаад түүнээсээ албан ёсоор гарч бусад намд мөн л албан ёсоор элссэн хүмүүст ийм явдал нэлээд тохиолдож байгаа юм. Урьд өмнө нь ч ийм тохиолдол гарч байсан. Дээхнэ үед үндэсний бөхийн Дархан аварга Х.Баянмөнхийг УИХ-ын сонгуульд бүртгэхээс татгалзсан удаатай. Тэрбээр өмнө нь МАХН-ын /тухайн үеийн/ гишүүн байгаад тэндээс албан ёсоор гарч, АН-д ном ёсоор нь элсээд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхэд “Өмнөх намаасаа гараагүй” гэсэн шалтгаанаар хассан юм.

Тэгвэл энэ удаа “Үндэсний эвсэл”-ийн хэд хэдэн нэр дэвшигчид түүнтэй агаар нэг зүйл тохиолджээ. Ингэж өмнө нь нэг намын гишүүн байгаад албан ёсоор гарч өөр намд элссэнийх нь төлөө “Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшигч П.Баярхүү, Д.Ганболд, Н.Хулан нарыг СЕХ бүртгэхээс татгалзсан тул тэд Захиргааны хэргийн шүүхэд хандахаар болсон байна.

Тэдгээр нэр дэвшигчид МАН-аас гарах өргөдлөө 2021 онд болон 2024 оны гуравдугаар сард дүрмийн дагуу өгч, холбогдох шатны байгууллагаас цохолт хийлгэсэн баримттай байсан боловч өмнөх намаасаа гараагүй, өөр намын харьяалалтай гэх үндэслэлээр СЕХ бүртгэхээс татгалзсан ажээ. Өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ энэ талаар хэлэхдээ “Үндэсний эвсэл”-ийн гурван нэр дэвшигч МАН-аас албан ёсоор гараагүй байна. Манай намын гишүүнчлэлтэй байна. Ийм учраас нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж өгнө үү” гэсэн албан бичиг ирсэн. Гэтэл манай гурван нэр дэвшигч энэ намын гишүүнчлэлээс аль хэдийн сайн дураараа татгалзаад гарсан гэдгийг илэрхийлсэн баримтуудыг СЕХ-нд хүргүүлсээр байтал СЕХ бүртгэж үнэмлэх олгохоос үндэслэлгүйгээр буюу хууль бусаар татгалзаж байгаа юм. Иргэн хүн өргөдлөө гараараа бичээд, намдаа “Би энэ намын гишүүнчлэлээс татгалзлаа” гээд өгснөөр тэр хүн тухайн намын гишүүн биш болдог хуультай. Монгол Улсын Дээд шүүх хүртэл үүнийг албан ёсоор тайлбарлачихсан. Тухайн иргэний намын гишүүнчлэлээс татгалзсан үйлдэл нь өөрөө тэр хүнийг тус намын гишүүн биш болгож хувиргадаг. СЕХ үүнийг мэдсээр байж хуулийг үл хүндэтгэж, хуулиа биелүүлэхгүй, иргэний сонгогдох эрхийг хэрэгжүүлэх, иргэний Үндсэн хууль болон олон улсын гэрээнд заасан эрхийг эдлүүлэхгүйгээр сонгогдох эрхийг хязгаарлаж байна. Энэ эрхийг хязгаарласнаар “Үндэсний эвсэл” болон түүнд нэгдсэн намуудын дэмжигчдийн сонгох эрхэд маш ноцтой халдаж байгаа юм. Тийм учраас энэ гурван нэр дэвшигчийн сонгогдох болон “Үндэсний эвсэл”-ийн дэмжигчид, нийт ард иргэдийн сонгох эрхийг хамгаалах, шүүхээр сэргээлгэх үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор үүнийг хэлж байна” гэсэн юм.

Дээрх гурвын нэг нь нэр дэвшигч П.Баярхүү. Тэрбээр тус эвслээс нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Х тойрогт нэр дэвшээд байв. Гэвч СЕХ хуулиас давсан ТББ буюу МАН-ын шийдвэрийг үндэслэж иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдсаныг тэрбээр ярилаа. П.Баярхүү хэлэхдээ “МАН-ын гишүүнчлэлээс гараагүй байна гэдэг үндэслэлийг надад тавьсан. Гэтэл миний бие 2024 оны гуравдугаар сарын 3-ны өдөр намын анхан шатны байгууллага болох өөрийнхөө намын үүрт намаас гарах тухай өргөдлөө өгсөн. Түүнийг гуравдугаар сарын 4-ний өдөр намын хорооны дарга н.Мягмар гарын үсэг зурж хүлээн авч гуравдугаар сарын 5-нд анхан шатны байгууллагын хяналтын хэсгийн дарга Д.Баяр “Дүрмийн дагуу хасалт хийв” гэж гарын үсэг зураад дөрөвдүгээр хорооныхоо тамгыг дарсан бичиг өгсөн. Өөрөөр хэлбэл, “Дүрмийн дагуу хасалт хийв” гэсэн болохоор намайг хассанд тооцсон байгаа юм. Е-цахим нам намынхаа бүртгэл дотор намайг хассан. Дараа нь  харин гуравдугаар сарын 3-наас хойш намын гишүүнчлэлийг сэргээсэн байна. Энэ бол үнэхээр зохион байгуулалттай, зорилготой хийсэн ажил. Шударга өрсөлдье гэж хэлмээр байна” гэлээ.

Нэр дэвшигч Н.Хулан “Бид нар нэг намын дарангуйлал, нөлөөнд орчихжээ. Би 17 жил улсдаа татвараа төлөөд ажиллаж байна. Ахлах аудитороор ажилладаг. Надад МАН-аас 2021 онд санал тавьсан. Би хоёр сар гаруйн хугацаанд бодож байж тэнд хэлтсийн даргаар ажилд орсон. Би сүүлд аман болон бичгийн байдлаар ажлаасаа татгалзах хүсэлтээ илэрхийлсэн. Би өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Би хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан. Миний хувьд МАН-д хэзээ ч өөрийн хүсэлтээр улс төрийн сонголт хийж орох эсэх тухай хүсэлт өгч байгаагүй. МАН-ын анхны эмэгтэй дэд дарга байсныхаа хувьд ажил, албан тушаалынхаа эрэмбээр би МАН-ын Бага хурлын гишүүн болсон. Би хуулийн хугацаанд, өөрийнхөө хүсэл сонирхлын хүрээнд “Үндэсний эвсэл”-ийг улс төрийн эрс шийдвэр гаргаж сонгосон. Зөвхөн өөрийн Е-нам гэдэг аппликейшний бүртгэлд МАН намайг албан хүчээр бүртгээд, үүнээсээ албан хүчээр хасахгүй байна. Үүндээ үндэслэж СЕХ-нд Нармандах овогтой Хуланг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах өргөдөл, хүсэлт явуулсан. Үүнийг эсэргүүцэж шүүхэд материалаа өгөх гээд зогсож байна. МАН-д орох хаалга байдаг, гарах хаалга байдаггүй юм уу. Ямар байгууллага ингэдэг юм бэ. Энэ нэг бүлэглэл, байгууллага уу. Энэ бол зүгээр нэг ТББ. Ямар байгууллага байдаг вэ гэхээр уучлаарай, шорон гяндан шиг санагдаж байна. Би бол Үндсэн хуулиар надад олгогдсон эрхийнхээ дагуу сонгох, сонгогдох эрхээ эдэлмээр байна. Миний хувьд хуулийн хугацаанд өргөдөл өгсөн. Маш их хүндэтгэлтэй хандсан. Улс төрийн намын тухай хуулийн 5.7-д зааснаар иргэн өөр нэг улс төрийн намыг сонгосон өдрөөсөө эхлээд өмнөх улс төрийн намаасаа татгалзаж байгаа гэсэн Дээд шүүхийн тайлбар байдаг. Би хуулийн хүрээнд эцсийг нь хүртэл явна” хэмээв.

Өмгөөлөгч Ц.Мөнхбат энэ талаар “Улс төрийн намын тухай хуулийн 5.7 дугаар хэсэгт иргэн гарах өргөдөл өгснөөр намаас гарсанд тооцдог. Гэтэл СЕХ Улс төрийн намын тухай хуулийг зөрчиж намаас гарах өргөдөл өгсөн үйл баримтуудыг огт хэлэлцэлгүйгээр эс үйлдэл гаргаж, бүртгэхээс татгалзаж байгаа нь нэгдүгээрт, хуульд нийцэхгүй байна. Хоёрт, ер нь МАН-д байсан, тодорхой төрийн захиргааны албан тушаал хашиж байсан хүмүүс СЕХ-ны гишүүнээр орчихсон явж байгаа. Тэд энэ үйлдлийг МАН-ын явуулсан ганцхан албан бичиг дээр үндэслэн хийж, нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус зүйл юм” гэлээ.

Ганцхан эвслийн нэр дэвшигчдэд тохиолдоод буй зүйл энэ. Бусад нам, эвслийн гишүүдэд ч үүнтэй ижил зүйл тохиолдсон байж таарна. Ийнхүү СЕХ эрх баригч намын үгээр улс төрийн бусад хүчний нэр дэвшигчдийг “намнах” ажиллагаа хийж байна уу гэх хардлага үүнээс бас төрж байгаа юм. Өмнө нь “Үндэсний эвсэл”-ийг тэргүүлэн УИХ-ын сонгуульд оролцож буй Н.Номтойбаярыг цагдаагийн байгууллагуудаас өгсөн зөрүүтэй баримтуудад үндэслэн СЕХ нэр дэвшигчийн жагсаалтаас хассан боловч Захиргааны хэргийн шүүхээр орж Н.Номтойбаяр ялсан билээ. СЕХ-г төлөөлөн хариуцагчаар шүүх хуралд орсон СЕХ-ны Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Наранбат “Энэ асуултад хариулах боломжгүй байна” гэсэн үгээр голдуу ам таглаж, бөөрөнхийлж булзсаар унаж, Н.Номтойбаяр ялж, СЕХ буруу шийдвэр гаргасныг нотолсон юм.

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа