Бидэнтэй нэгд

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэхээр болсон

Нийтэлсэн

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2024-06-11/ Дорнод аймагт ажиллав. Энэ үеэр тус аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг зургаан аймагт барьж буйгаас Дархан-Уул, Дундговь, Хөвсгөл, Ховд аймгийн төвүүдийг өнгөрсөн намар ашиглалтад оруулсан.

Өнөөдөр нээлтээ хийж буй Дорнод аймаг дахь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төв тав дахь нь юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр  “Ардчилал бол иргэн бүхэнд тэгш хандах, хуулийн өмнө иргэн бүхэн тэгш эрхтэй байх хамтын үнэт зүйл. Иргэн бүхэн нийгмийн хөгжилд тэгш оролцох, нийгмийн эерэг хандлага бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй эрхзүйн орчин, стандартыг бүрдүүлэх, нийгмийн тэгш оролцоог хангах нь чухал” гэв.

Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, тогтолцооны өөрчлөлт хийснээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулиар намуудын жагсаалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд багтаж, Монгол Улсын парламентад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирэх боломж бүрдээд буйг тодотголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны есдүгээр сард орон нутагт ажиллахдаа Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлтэд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувиар 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэж улс төрийн бусад намуудыг ч уриалж байсан юм. Тэрбээр энэ амлалтдаа хүрч МАН-ын жагсаалтад нэр дэвшигчдийн дөрөвдүгээрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болгож “Ахиллис Монгол”  төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн НЭМС-ийн багш О.Саранчулууныг оруулаад буй.

>Монгол Улсын хэмжээнд 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 67 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Зүүн бүсэд 11050, Дорнод аймагт 4400 гаруй нь аж төрдөг аж. Энэхүү төв ашиглалтад орсноор Дорнод аймаг төдийгүй, зүүн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд орон нутагт шинээр 30 ажлын байр бий болжээ. Цаашид Засгийн газраас 21 аймаг, есөн дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулах юм.

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо