CRI Монгол радио
Баруун бүсийн байгуулалтыг дэмжих семинар болов
Нийтэлсэн
7 сар өмнөНийтлэлч
MongolХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин дөрөвдүгээр сарын 23-ны үдээс хойш Чүнчин хотноо шинэ эринд баруун бүсийн байгуулалтыг дэмжин семинарыг даргалж, чухал үг хэлэв. Тэрээр онцлохдоо, баруун бүс нутаг нь Хятадын өөрчлөлт нээлтийн тогтвортой байдалд маш чухал ач холбогдолтой. Намын төв хорооны баруун бүсийн байгуулалтыг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж, хамгаалалт, нээлт, өндөр чанартай хөгжлийн шинэ төрхийг бий болгон, бүс нутгийн бодит хүчин чадал болон тогтвортой хөгжлийн чадавхийг дээшлүүлж, Хятад маягийн орчин үеийн байгуулалтад баруун бүсийг байгуулах шинэ хуудас нээх хэрэгтэй гэжээ.
Семинарт Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга, Чүнчин хот, Сычуань муж, Шаанши муж, ШУӨЗО-ны намын дарга нар үг хэлж, баруун бүсийг байгуулах ажлаа танилцуулж, санал санаачилга дурдав. Хуралд оролцсон бусад албаны хүмүүс бичгээр саналаа солилцов.