CRI Монгол радио
“Бээжингээс Парист” үзэсгэлэн нээгдэв
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад төрийн айлчлал хийж буй энэ үеэр Хятадын Төв Радио Телевиз Францын олимп, спортын үндэсний хороо, Францын мэргэжлийн хөл бөмбөгийн холбоо, Францын соёл урлагийн олон байгууллага нэгжтэй хамтран өчигдөр, 6-нд “Бээжингээс Парист: Хятад Францын урчуудын олимпын аялал” Хятадын урлагийн үзэсгэлэнг Парис хотноо зохион байгуулав.
Үзэсгэлэн нь Хятад Франц дипломат харилцааны 60 жилийн ой, Парис-2024 зуны олимпын наадмаар сэдэвлэж, Бээжин, Парис гэх олимпын хотуудын онцлогийг харуулсан, олимпын соёлыг дэлгэрүүлж, Хятад Франц хоёр орон соёл урлаг, биеийн тамир спортын салбарт харилцан ойлголцлоо нэмэгдүүлэхэд түлхэц болгох зорилготой юм.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн ерөнхий захирал Шэнь Хайшюн, Франц улсын соёлын сайд Рачида Дати, Францын олимп, спортын үндэсний хорооны ерөнхийлөгч Дэвид Лаппартиент, Францын мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Винсент Лабрун, Хятадын уран бичээчдийн холбооны дарга Сүнь Шяоюүнь, Францын Үндэсний Ассамблейн Франц-Хятадын найрамдлын бүлгийн дарга Эрик Алаузе нар үзэсгэлэнг нээж, олон салбарын 300 орчим зочид оролцсон байна.