CRI Монгол радио
Ухамсарлах ёстой хариуцлагаас Америк няцаж байна
Өчигдөр, тавдугаар сарын 1-ний өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган хориг тавих эрх ашиглах асуудлаар тусгайлан хуралдав. НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Фү Цүн хуралд оролцож, Палестин Израилийн асуудлаар Америк дур зоргоороо татгалзсаар байгаа нь хариуцлагатай том гүрний ухамсарлах ёстой хариуцлага биш гэж хэлэв.
Фү Цүн цааш нь, Палестин Израилийн мөргөлдөөн 70 гаруй жил үргэлжилж, Палестинчүүдийг үеэс үед гэр орноос нь дүрвүүлсээр ирэв. Тусгаар улсаа байгуулах нь Палестинчүүдийн хүсэл мөрөөдөл. НҮБ-д албан ёсоор элсэх нь энэ түүхийн гол зангилаа юм. Дөрөвдүгээр сарын 18-нд Аюулгүйн зөвлөл хориг тавьснаар Палестины ард түмний хэдэн арван жилийн хүсэл эрмэлзэл дахин нурлаа. Хятад улс үүнд маш их сэтгэл дундуур байна. “Хоёр орны төсөл” бол Ойрх Дорнодын асуудлыг шийдвэрлэхийн үндсэн гарц мөн. Олон улсын дипломат чармайлтаар хоёр орны төслийн улс төрийн ирээдүйг дахин гийгүүлэхийг Хятад улс уриалж байна. Хятад улс талуудтай хамтарч Палестины асуудлыг бүх талаар урт хугацаанд шударга шийдвэрлэн, Палестин Израиль хоёр орон энх тайвнаар зэрэгцэн оршиж, Ойрх Дорнодын бүсийн өнийн энх тайвны төлөө уйгагүй зүтгэнэ гэжээ.