CRI Монгол радио
Ши Жиньпин чухал илтгэл тавив
Орон нутгийн цагаар долдугаар сарын 4-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад болсон “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+” Астанагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын илүү сайн сайхан гэр орныг хамтдаа бүтээн байгуулъя” гарчигтай чухал илтгэл тавьсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, бид “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+” хэлбэрийн дээд хэмжээний уулзалтыг анх удаа зохион байгуулж, сайн найз, шинэ түншүүд хамтдаа хуран цугларч, зорилт төлөвлөгөөгөө хэлэлцэж байгаа нь шинэ эриний нөхцөл байдалд тус байгууллагын үзэл баримтлалыг олон нийт, гишүүн орнуудын найз нөхөд өргөнөөр хүлээн авч буйг харуулж байна.
Одоогоор, дэлхий дахин, цаг үе, түүхэнд урьд өмнө байгаагүй өөрчлөлтөд тулгарч байна. Хүн төрөлхтөний соёл иргэншил асар их дэвшил гаргаж байгаа хэдий ч аюулгүй, тогтворгүй, тодорхойгүй байдал мөн л нэмэгдсээр байна. Энэхүү өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бүхэн хамтдаа тэмцэх ёстой. Улс орныхоо үндэсний нөхцөл, бүс нутгийн бодит байдалд тохирсон хөгжлийн замаар гуйвшгүй замнаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын илүү сайн сайхан гэр орныг хамтдаа байгуулж, төр түвшин, түмэн амгалан, аз төрөн амьдрах ёстой.
Ши Жиньпин таван санал дэвшүүлэв.
Нэгд, эв нэгдэл, харилцан итгэлцсэн хамтын гэр орныг байгуулах. “Шанхайн үзэл санаа” нь энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимтай нийцэж байдаг. Энэ нь тус байгууллагын нийтлэг үнэт зүйл бөгөөд түүнийг үргэлж дээдэлж, дагаж мөрдөх ёстой.
Хоёрт, энх тайван, амар амгалан хамтын гэр орныг байгуулах. Улс орнууд аюулгүй байж сая жинхэнэ аюулгүй орчинд оршин тогтнож чадна.
Гуравт, хөгжин цэцэглэсэн хамтын эх орныг байгуулах. Хятад улс 2025 оныг “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тогтвортой хөгжлийн жил” болгон зарлахыг санал болгож байна. Мөн талуудтай хамтран “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хөгжүүлж, хөдөө аж ахуйн үлгэр жишээ бааз, орон нутгийн эдийн засаг, худалдааны үлгэр жишээ бүс, экологи, байгаль орчныг хамгаалах инновацийн бааз зэрэг индрийг бий болгож, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжинэ.
Дөрөвд, найрсаг хөршийн хамтын гэр орныг байгуулах.
Тавд, шударга ёсныг эрхэмлэдэг хамтын гэр орныг байгуулах эдгээр болно.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дарга орон Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хурлыг даргалж, ШХАБ-ын гишүүн орнууд Беларусийн Ерөнхийлөгч Аляксандр Лукашенко, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, Ираны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Мухбель болон Энэтхэгийн төлөөлөгчид, ажиглагч орон Монгол Улсын удирдагч, дарга орны зочин Азербайжан, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Турк, Туркменистан улсын удирдагчид оролцлоо. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш зэрэг олон улсын болон бүс нутгийн бусад байгууллагын тэргүүн нар оролцов.