Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Туршлага хуримтлуулж, шинэчлэлийг гүнзгийрүүлнэ

Нийтэлсэн

2018 оны 4-р сард Хайнань мужийн эдийн засгийн онцгой бүс байгуулагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх хурал Хайкөү хотод болов. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин “Намын төв хороо Хайнань аралд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг дэмжиж, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомт байгуулах ажлыг шат дараатай ахиулан, чөлөөт худалдааны боомтын бодлого, институцийн тогтолцоог үе шаттайгаар бий болгохыг дэмжихээр шийдсэн” гэв.

Ийнхүү Хайнань “нээлттэй байдалд шинэчлэл хийх” шинэ жишиг болжээ.

Нээлттэй байдал, шинэчлэл хоёр нь байнга хамт байж, бие биенээ ахиулсаар ирсэн. Ши Жиньпин “Нээлттэй байдлаар дамжуулан өөрчлөлт шинэчлэлт, хөгжлийг ахиулах нь Хятад улсын хөгжлийг тасралтгүй шинэ амжилтад хүргэх чухал арга хэрэгсэл юм” гэж онцолсон байна.

Дэн Сяопин тэргүүтэй Хятадын коммунистууд өөрсдийн нээлттэй үзэл бодлыг “Гадаад ертөнцөд нээх” засаглалын онол болгон хувиргаж, Хятадын үндэсний үндсэн бодлого болгон тодорхойлсон юм. 30 гаруй жилийн практикаар дамжуулж, Хятадын гадаадад нээлттэй бодлого нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрчээ.

2012 оноос хойш Ши Жиньпин “Нээлттэй хөгжил” хэмээх шинэлэг үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Тэрээр хэлэхдээ, Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байх нь тал бүрээр, бүх салбарыг хамарсан бөгөөд бүх талын нээлттэй байдлын шинэ хэв маягийг бүрдүүлэхийг ахиулах ёстой гэжээ.

Нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгох нь Ши Жиньпиний “Нээлттэй хөгжил” үзэл баримтлалын анхны практик юм. Ши Жиньпин чөлөөт худалдааны туршилтын бүс, чөлөөт худалдааны боомт зэрэг нээлттэй өндөрлөг газруудын бүтээн байгуулалтыг түргэтгэх замаар тогтолцоо механизмын саад тотгорыг арилгаж, тогтолцооны шинэчлэлийг тасралтгүй урагшлуулахыг хичээж байна. 2013 оноос хойш чөлөөт худалдааны 22 туршилтын бүсийг зургаан үе шаттайгаар байгуулж, Хятадын зүүн, баруун, өмнөд, хойд, төв хэсгийг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн шинэлэг хэв маягийг бүрдүүлж, далай тэнгис, эх газар, хилийн бүс нутгийг уялдуулан зохицуулж байна.

Нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх чухал нэг бүрэлдэхүүн хэсэг нь дүрэм, журам, удирдлага, стандарт зэргийн нээлттэй байдал юм. Шинэ эриний сүүлийн арван жилд, Ши Жиньпиний удирдлага дор Хятад улс гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжоо тасралтгүй сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах ажлыг хууль дүрмээр бэхжүүлж, өндөр түвшний нээлттэй байдлыг бий болгох эрх зүйн үндэс суурийг тасралтгүй бэхжүүлсэн юм.

Хятадын нээлттэй эдийн засгийн шинэ тогтолцоог тасралтгүй сайжруулснаар гадаадад нээлттэй байх тогтолцоо, хууль зүйн түвшинг дээшлүүлээд зогсохгүй, дээд түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцооны бүтээн байгуулалтыг үр дүнтэй ахиулж, Хятад улсад илүү их хөгжлийн орон зайг нээж, дэлхийд хөгжлийн шинэ боломжийг хангажээ.

Ши Жиньпиний нээлттэй бодлогын үзэл баримтлал нь Хятадын нээлттэй байдлыг удирдан чиглүүлээд зогсохгүй дэлхийн бүх улс орны хамтын нээлттэй байдлыг ахиулахад харагдаж байна. Тэрээр “Хятадын хөгжлийг дэлхийгээс салгаж болохгүй, дэлхийн хөгжил цэцэглэлтэд ч Хятад улс шаардагдана” гэж онцлоод “Хятад улс нээлттэй байдлын харилцан ашигтай, хамтдаа хожих стратегийг гуйвшгүй хэрэгжүүлж, дэлхийн хөгжлөөс эрч хүч авах төдийгүй Хятадын хөгжлийн үр өгөөжийг дэлхийн орнуудад эдлүүлнэ” гэж амлав.

Тэрээр мөн ажил хэрэгч ажиллагаагаар амлалтаа биелүүлж байна.

Шинэ эринээс хойш Хятад улс дэлхийн эдийн засгийн удирдлагад идэвхтэй оролцож, дэлхий нийтээрээ хамтдаа нээлттэй байх нэгдсэн хүчнийг бүрдүүлж байна. Олон талт худалдааны тогтолцоог тууштай хамгаалж, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт байдал, хялбарчлахыг дэмжиж, ивээн тэтгэх, ганц талт үзлийг эрс эсэргүүцэж байна. НҮБ, G20, БРИКС болон бусад олон улсын болон олон талт механизмуудтай хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэг дэх НҮБ-ын үндсэн байр суурь, үүргийг тууштай хамгаалж, бүс нутгийн болон дэд бүсийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмд бүтээлчээр оролцож байна. Мөн Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Ланьцанжян-Меконгийн хамтын ажиллагаа зэрэг дэд бүс нутгийн хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж, дижитал эдийн засгийн салбарт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэн, хөгжиж буй орнуудын дэлхийн санхүүгийн засаглалын тогтолцоонд төлөөлөх чанараар буурай байдлыг өөрчилжээ.

Шинэ эринээс хойш Ши Жиньпин “Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах хамтын ажиллагааны томоохон санаачилга дэвшүүлж, дэлхийн бусад улс оронтой ашиг сонирхлын нэгдлээ тасралтгүй өргөжүүлэв. Дэлхийн 150 гаруй орон, 30 гаруй олон улсын байгууллага Хятад улстай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах том хэмжээний төслүүд болон “жижиг боловч илүү ашигтай” иргэдийн амьжиргааны төслүүд нь улс оронд ядуурлыг бууруулж, хүмүүсийн амьжиргаа, сайн сайхан байдлыг буй болгоход өргөнөөр тусалсан, триллион ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 3000 гаруй хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр нь 420 мянган ажлын байр бий болгож, 40 сая орчим хүн ядуурлаас гарлаа. Хятадын олон улсын импортын яармаг, Гуанжөүгийн яармаг, Үйлчилгээний худалдааны яармаг, Хятадын олон улсын хөрөнгө оруулалтын яармаг, Хэрэглээний яармаг болон бүс нутгийн олон үзэсгэлэнг зохион байгуулж, “Бүс ба Зам”-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулж байна. Чөлөөт худалдааны бүсийн стратегийн хэрэгжилтийг түргэтгэж, хөрш орнуудад суурилсан, “Бүс ба Зам”-ын хамрах хүрэг өргөжүүлж, дэлхийд чиглэсэн өндөр стандарттай чөлөөт худалдааны бүсийн сүлжээ бүрдэж байна.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа