Бидэнтэй нэгд

Нийгэм

Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Нийтэлсэн

Шинэ коронавирус COVID-19-ийн тархалт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын хилийн боомт дээрх алба, хэлтэс нэгдүгээр сарын 06-наас өндөржүүлсэн байдалд хяналт тандалт, ариутгал халдваргүйтгэлийг хийн ажиллаж байна. 2020 оны нэгдүгээр сарын 06-наас хоёрдугаар сарын 18-ныг хүртэл хугацаанд Буянт-Ухаа боомтоор орох чиглэлд 187 агаарын хөлөг, 26246 зорчигч, авто болон төмөр замын боомтуудаар орох чиглэлд тээврийн хэрэгсэл, 28118 тээврийн хэрэгсэл, 96402 зорчигч хил нэвтрэх үед хяналт тандалт хийж, шинэ коронавирүсийн сэжигтэй 100 тохиолдлыг илрүүлэн, ХӨСҮТ болон орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлжээ. Халдварын сэжигтэй 15 зорчигчийг /БНХАУ болон ОХУ-ын иргэд/ буцаасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн МХЕГ-ын даргын тушаалаар 65 заалт бүхий тусгай горимоор ажиллах төлөвлөгөө гарган Мэргэжлийн хяналтын байгууллага системийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 13-наас тусгай горимоор ажиллаж байна. Тусгай горимд улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 26 шуурхай штаб, нэгж байгуулагдан 24 цагаар хариуцлагатай жижүүр томилон ажиллаж, бүх албан хаагчийг бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуургын системийн аюулгүй байдлыг хангуулахад анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагуудад анхааруулав. Мөн шашны 229 байгууллагад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй байх мэдэгдэл, Цагаан сарын баярт зориулсан реклам, сурталчилгааг даруй зогсоох тухай мэдэгдлийг хэвлэл, мэдээллийн байгуулагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Улсын Онцгой Комиссын хуралдааны тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.02.07-ны өдрийн А/45 тоот тушаалын дагуу БНХАУ-ын өвчлөл бүхий бүс нутгаас тахианы мах, өндөг, тахианы тэжээл импортлохыг хориглож, тушаалын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Улсын хилээр нэвтэрч буй ачаа тээшинд ариутгалыг хийж байгаа бөгөөд хоёругаар сарын 13-ны өдрөөс хойш 1475 чингэлэг, 61 вагонд халдваргүйтгэл хийж нэвтрүүлээд байна.

Улсын хэмжээнд нийт 3262, үүнээс худалдаа үйлчилгээний 1347, хоол үйлдвэрлэлийн 396, хүнсний үйлдвэрлэлийн 305, худалдаа эрхлэгч 1214 иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид нийт 64,1 сая төгрөгийн торгууль ногдуулан, зөрчил арилгуулах 104 албан шаардлага өгч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц зөрчил бүхий 15 хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон.

Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй 301 нэр төрлийн 83,5 литр, 158,9 кг, 3432 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 45 актаар хурааж орон тооны бус зөвлөлд шилжүүлэн хаяг шогын зөрчил бүхий 48 нэрийн 61.1 сая төгрөгийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татуулж зөрчлийг арилгууллаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа