CRI Монгол радио
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, хянан хэлэлцэх баримт бичгийн тухай ярилцав
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо 6 дугаар сарын 27-нд хуралдаж, өөрчлөлтийг улам бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн шинэчлэлтийг урагш ахиулах тухай асуудлыг судлав. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо “Өөрчлөлтийг улам бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн шинэчлэлтийг урагш ахиулах тухай ХКН-ын төв хорооны шийдвэр” эх бичгийн талаар намын дотоод гадаадад зохих цар хүрээний дотор санал санаачилга авсан байдлын тайланг сонсож, энэ удаагийн хурлаар авч хэлэлцсэн санал санаачилгад нэмэлт өөрчлөлт оруулсны дараа баримт бичгийг 20 дахь сонгуулын төв хорооны 3-р удаагийн бүгд хуралд дэвшүүлэн хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Өөрчлөлтийг улам бүх талаар гүнзгийрүүлэхийн зорилт бол Хятадын онцлогтой социализмын тогтолцоог улам боловсронгуй болгож, хөгжүүлж, улсын засаглалын систем хийгээд засаглалын чадамжийн шинэчлэлтийг урагш ахиулах явдал юм. 2035 он гэхэд социализмын өндөр түвшний зах зээл эдийн засгийн тогтолцоог бүх талаар бүтээн байгуулж, Хятадын онцлогтой социализмын тогтолцоог уламж боловсронгуй болгож, улсын засаглалын систем хийгээд засаглалын чадамжийн шинэчлэлтийг үндсэндээ биелүүлж, социалист шинэчлэлтийг үндсэндээ биелүүлж, энэ зууны дунд үе гэхэд социалист орчин үеийн хүчирхэг гүрэн болгон бүх талаар бүтээн байгуулахад баттай суурийг тавина гэж хурлаас онцолсон байна.