CRI Монгол радио
Намын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохыг онцлов
Нийтэлсэн
5 сар өмнөНийтлэлч
MongolХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 15 дахь хамтын сургалтын үеэр Ши Жиньпин онцлохдоо, шинэ эриний намын бүтээн байгуулалтад тавигдах ерөнхий шаардлагыг тууштай хэрэгжүүлж, намын удирдлагын тогтолцоог цаашид боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.
Төвийн зохион байгуулах яамны нарийн бичгийн дарга Жан Жинхү тайлан хийж, ажлын талаар санал санаачилга дэвшүүлсэн бөгөөд улс төрийн товчооны төлөөлөгчид тайлбар тайланг сонсон, санал бодлоо солилцов.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, олон шат давхаргыг холбосон хэрэгжилт сайтай зохион байгуулах тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй. Үндэс суурийг бататган, үзэл бодлыг төвлөрүүлэх боловсрол сургалтын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй. Мөн хяналт, систем, хариуцлагын тогтолцоог цаашид боловсронгуй болгох хэрэгтэй хэмээн онцолжээ.