CRI Монгол радио
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг байршуулж байна
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хороо долдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, аврах ажлыг судалж байршуулав. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал үг хэлсэн байна.
Хятад улсын хувьд энэ жил хур тунадас ихтэй бөгөөд удаан үргэлжилж, гол мөрний үерлэх цаг хугацаа ч эрт тохиосон байна. Зарим газар удаа дараа ширүүн бороонд өртөж, үерийн эсрэг нөхцөл байдал улам хүндрэлтэй байна. Ши Жиньпин даргаар төв болгосон намын төв хорооны хүчтэй удирдлага дор, олон шатны намын хороо, засгийн газар шуурхай ажиллаж байгаа бөгөөд үндэсний батлан хамгаалахын ерөнхий газар болон холбогдох салбар, байгууллага нэгжүүд үүргээ эрчимтэй гүйцэтгэж байна. Мөн ардын чөлөөлөх арми, Зэвсэгт цагдаагийн хүчин, Үндэсний гал түймрээс аврах анги, олон төрлийн мэргэжлийн аврах хүчнийхэн ч гамшигтай тэмцэх ажилд тууштай оролцож байгаа бол боловсон хүчин, олон нийт хамтдаа хүчээ дайчлан үерийн эсрэг тэмцэж, гэр орноо хамгаалах хүчирхэг хүчнийг бүрдүүлж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх ажлыг үе шаттайгаар чухал үр дүнд хүргэж байна гэж хурлаас онцолжээ.