CRI Монгол радио
“Хятадын шинэ эриний шинэчлэлийг гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд” яриа хэлцэл Каир хотноо болов
Хятадын төв радио телевиз, Египетийн аялал жуулчлал болон соёлын дурсгалт зүйлсийн яам, Хятадаас Египетэд суугаа Элчин сайдын яам зэрэг байгууллага нэгжээс хамтран зохион байгуулсан “Хятадын шинэ эриний шинэчлэлийг гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд” яриа хэлцэл буюу Хятад-Египетийн түншлэлийн жил дэх нийгэм соёлын солилцооны арга хэмжээ орон нутгийн цагаар 7-р сарын 30-нд Каир хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Хятад, Египетийн зочид Хятад улс шинэ эриний өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлснээр, дэлхийн хөгжлийн боломжуудыг авчирсан талаар гүнзгий судлан ярилцав. ХТРТ-ийн “Хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэр-Хятадын маягийн орчин үеийн шинэчлэл” хэмээх нэвтрүүлгийн араб хэл дээрх хувилбарыг Египетэд нэвтрүүлж, мөн өдөр бас кино, телевиз, хэвлэл мэдээлэл, соёлын салбарын хэд хэдэн төслийг эхлүүлсэн байна.
ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, Хятад улс өөрчлөлт нээлтээ гүнзгийрүүлж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Саяхан Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал Бээжинд амжилттай болж өндөрлөлөө. Бүгд хуралдаанаар өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах шийдвэр гаргаж, 60 зүйлийн заалт бүхий өөрчлөлт шинэчлэлийн 300 гаруй арга барилыг санал болгож, эдгээрийг цөм 2029 онд буюу Шинэ Хятад улс байгуулагдсаны 80 жилийн ойгоор хэрэгжүүлж дуусгах болно. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн ач холбогдол нь үндэсний хил хязгаарыг давж байгааг урьдчилан харж болох юм. Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ цаашид иж бүрнээр гүнзгийрүүлэх нь эмх замбараагүй, үймээн самуунтай байгаа дэлхий дахинд үнэ цэнэтэй тодорхой хүчин зүйл авчирч, хөгжлийн илүү их боломж бий болгож, хүн төрөлхтний хамтын хөгжил, хөгжил цэцэглэлтийг ахиулахад Хятадын илүү их хүчнийг нэмэрлэх болно гэжээ.