CRI Монгол радио
“Хятадын шинэ эриний шинэчлэлийг гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд” дугуй ширээний яриа хэлцэл болов
Тухайн нутгийн цагаар 7-р сарын 29-нд Хятадын Төв радио телевизээс зохион байгуулсан “Хятадын шинэ эриний өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэх ба дэлхийн боломжууд”хэмээх дугуй ширээний тусгай яриа хэлцэл болон Хятад Испанийн соёлын солилцооны арга хэмжээ Испанийн Мадрид хотод амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд оролцогчид шинэ цаг эриний Хятадын өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах чиглэлээр дэлхий нийтэд боломж авчрах тухай ярилцаж, мөн хэвлэл мэдээлэл, кино уран бүтээл, урлаг зэрэг салбарт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулжээ.
ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн, Испанийн кино, телевиз, аудиовизуал урлагийн ерөнхий захирал Камос, Испанийн Коммунист намын дарга Централиа, Испанийн “Debate” сонины дарга Ламонд, Хятадаас Испанид суугаа Элчин сайд Яо Жин нар тус арга хэмжээний үеэр үг хэлжээ.
ХТРТ-ээс бүтээсэн “Хятад маягийн шинэчлэл” хэмээх тусгай нэвтрүүлгийг 7-р сарын 29-ээс нэвтрүүлж эхэлжээ. Мөн “Хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэр-Хятад маягийн шинэчлэл”, “агуу их шийдэл”, “Бээжингээс Мадрид хүртэл”зэрэг ХТРТ-ээс найруулан бүтээсэн олон шилдэг нэвтрүүлэг нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг олон өнцгөөс харуулж, улмаар Хятад Испани хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа, соёлын солилцоо зэргийг тодхон харуулжээ.
Илүү нягт хамтран ажиллах үүднээс, ХТРТ ба Испанийн Малага кино наадам хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр тал боловсон хүчний солилцоо, кино бүтээл харилцан санал болгох механизмыг бий болгох, бие биенийхээ зохион байгуулж буй кино наадамд идэвхтэй оролцох, хамтдаа арга хэмжээ зохиох зэрэг олон агуулгыг багтаажээ.