CRI Монгол радио
Боловсролын хүчирхэг орон болохын төлөө тэмцэхийг уриалав
Есдүгээр сарын 9, 10-нд Бээжин хотноо болсон Хятадын Үндэсний боловсролын хуралд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин оролцож, чухал илтгэл тавив.
Ши Жиньпин илтгэлдээ, боловсролын хүчирхэг улс байгуулах нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандлын аугаа үйлсийг иж бүрэн ахиулахын тэргүүлэх үүрэг, бат бөх суурь бөгөөд стратегийн тулгуур юм. Товлосон зорилтынхоо төлөө баттай урагшлах хэрэгтэй хэмээн онцолжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, шинжлэх ухаан технологи боловсролоор улсаа хөгжүүлэх стратеги, боловсон хүчнээр улсаа хүчирхэгжүүлэх стратеги, бүтээлч хөдөлгөх хүчний хөгжлийн стратегийг уялдаатай хэрэгжүүлж, боловсролын хөгжил, шинжлэх ухаан технологийн инноваци, боловсон хүчин бэлтгэхийг цогцоор нь ахиулах хэрэгтэй гэжээ.
Ард түмэн төвтэй үзэл баримтлалыг баримталж, боловсролын олон нийтийн үйлчилгээг улам хүртээмжтэй, боломжтой, дөхөм болгож, боловсролын шинэчлэл хөгжлийн ололт амжилтыг нийт ард түмэнд улам илүү, тэгш байдлаар хүртээх ёстой хэмээн Ши Жиньпин онцолжээ.
Ши Жиньпин илтгэлдээ, багш нарын үзэл суртлын бүтээн байгуулалтыг чангатгах хэрэгтэй гэжээ.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян хурлыг даргалан, Ши Жиньпиний зааврыг хэрэгжүүлэх талаар онцлов.