CRI Монгол радио
Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч Умаро Эмбало ярилцлага өгөв
Гвиней-Бисау улсын Ерөнхийлөгч Умаро Эмбало саяхан Хятад улсад айлчлал хийж байгаа үедээ Хятадын Төв Радио Телевизын “LEADERS TALK” сувагт тусгай ярилцлага өгөв. Хятад улс бол Гвиней-Бисаугийн чухал түнш, хоёр орон ахан дүүсийн гүн зузаан найрамдалтай байдаг хэмээн тэрээр ярьж байсан бөгөөд энэ удаагийн ярилцлагаар хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа, Хятад улсын талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.
Умаро Эмбало ерөнхийлөгчийн тушаалд орсноосоо хойш анх удаа Хятад улсад айлчилж байгаа юм. Энэ удаагийн айлчлалынхаа талаар тэрээр хэлэхдээ, энэ удаагийн Хятад улсад хийж байгаа айлчлал маш чухал ач холбогдолтой. Одоохондоо бид Хятад улстай олон хэлбэрийн хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Хятад улс болон Гвиней-Бисау хөгжиж буй улс тул хамтын ажиллагааны өргөн боломжтой юм. Бид цаашид олон салбарын хамтын ажиллагааны боломжийг хайж нээхэд бэлэн байна гэжээ.
Гвиней-Бисаугийн хувьд хөдөө аж ахуйн хөгжил маш чухал байдаг. Хятад улсын дэмжлэгтэйгээр бид нэг жилийн гандуу болон борооны улиралд хоёр удаа усан тутарга тарьдаг болжээ. Хөдөө аж ахуйн салбарт бид Хятад улсын туршлагуудаас сурах зүйл их байна гэж тэрээр хэлэв.
Умаро Эмбало хэлэхдээ, Хятад улс нь Африкт авч хэлбэл маш чухал гэдгийг миний бие дахин онцолж байна. Африкийн 54 орон бүрд Хятад улсын бүтээн байгуулалтын үр бүтээмж байдаг. Хятад улсын хөгжлийн хурд нь дэлхий нийтэд жишиг болж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, аюулгүй байдлын санаачилга болон соёл иргэншлийн санаачилгыг би сайшааж байна гэжээ.