CRI Монгол радио
Соломоны арлуудын Ерөнхий сайд ярилцлага өгөв
Орон нутгийн цагаар 5-р сарын 10-нд Соломоны арлуудын Ерөнхий сайд Манеле ХТРТ-д тусгай ярилцлага өгөв. Энэ нь Манелегийн Соломоны арлуудын Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш олон улсын хэвлэлд өгсөн анхны ярилцлага юм. Манеле хэлэхдээ, Соломоны арлуудын орон 2019 онд Хятадтай дипломат харилцаа тогтоосноор түүхийн зөв талд зогссон. Энэ нь тусгаар тогтнолоо олж авснаас хойш 45 жилийн хугацаанд гаргасан хамгийн чухал шийдвэр юм. Соломоны арал улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хоёр ард түмэнд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна гэжээ.
Таван жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Соломоны арал улсын харилцаа эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн. Энэхүү айлчлал нь түүний Ерөнхий сайдын албан тушаалд орсноос хойш Хятадад хийж буй анхны айлчлал юм. “Бүс ба Зам” санаачилга Соломоны арлуудад ямар хөгжлийн боломжуудыг авчирсан бэ? Номхон далайн арлын орны хувьд уур амьсгалын ноцтой асуудалтай тулгараад байгаа тэрээр бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд ямар хамтын ажиллагааг уриалж байна вэ? гэсэн асуултад хариулав.