CRI Монгол радио
“Шинэ эриний Хятад улс шинэчлэлээ гүнзгийрүүлэх дэлхийн боломжууд” дэлхийн яриа хэлэлцээ Нью-Йоркт боллоо
Орон нутгийн цагаар 7-р сарын 22-нд Хятадын төв радио телевизээс зохион байгуулсан “Шинэ эриний Хятад улс өөрчлөлтийг гүнзгийрүүлэх дэлхийн боломжууд” сэдэвт Америкийн тусгай чуулган Нью-Йоркт болов. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Хятадаас Америкт суугаа элчин сайд Ше Фэн нар видео бичлэгээр илтгэл тавив. Хятадын шинэчлэлийн найрамдлын медалийн эзэн, АНУ-ын Кун сангийн тэргүүн Роберт Кун, АНУ-ын Кеннедигийн гэр бүлийн сангийн захирал Стивен Кеннеди нар тус арга хэмжээнд оролцож, үг хэллээ. Америкийн судалгааны төв, бизнесийн хүрээлэл, эрдэм шинжилгээний хүрээний зуу шахам зочид Хятад улс өөрчлөлт шинэчлэлээ цаашид иж бүрнээр гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах нь бүх улс орны хамтын хөгжил, хүн төрөлхтний хөгжил дэвшилд авчрах боломжуудын талаар гүнзгий харилцан ярилцлаа.
Шэнь Хайшюн хэлэхдээ, дэлхий дахины анхаарлыг татсан Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурал Бээжинд амжилттай болж өндөрлөсөн нь Хятадын шинэ эриний чухал үйл явдал юм. Ши Жиньпин дарга хэлэхдээ: “Хятадын хоёр дахь хувьсгал нь Хятад улсыг гүнзгий өөрчилсөн төдийгүй, Хятад улс шинэ эриний өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлсэн нь үндэсний сэргэн мандалт, бүтээн байгуулалтыг иж бүрэн ахиулах хүчин чармайлт юм” гэсэн байдаг. Энэхүү гол алхам нь хүн төрөлхтөнд орчин үеийн дэвшил, нийгмийн тогтолцоог сайжруулахад шинэ түлхэц өгч, дэлхийн улс орнуудын хөгжилд шинэ эрч хүч өгөх болно гэжээ.