CRI Монгол радио
Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч В. Путинтэй уулзалт хийв
Ши Жиньпин хэлэхдээ, эрхэм хүндэт Ерөнхийлөгч В. Путин, миний хуучин найз таны урилгаар БРИКС-ийн удирдагчдын 16 дахь уулзалтад оролцохоор ОХУ-ын эртний хот Казаньд хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна. Энэ жил тантай гурав дахь удаагаа уулзаж байна. Одоогоос 400 орчим жилийн өмнө хоёр орныг холбосон “Түмэн газрын цайны зам” Казань хотоор дайран өнгөрч, Хятадын Ү И Шань уулын цайг ОХУ-ын олон мянган өрхөд хүргэж байсан юм.
Энэ сарын эхээр ноён Ерөнхийлөгч тантай БНХАУ, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээсэн. Бидний туулж өнгөрүүлсэн замналыг эргэн харахад, БНХАУ, ОХУ-ын харилцаа бүтээлч амжилтад хүрч, хөрш зэргэлдээ томоохон орнууд хоорондын харилцааны “Эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй байх” зөв замыг хайн судалж гаргасан юм. Шинэ эринд ноён Ерөнхийлөгч та бид хоёр БНХАУ, ОХУ-ын харилцааны чиг хандлагыг чухалчлан үзэж, тууштай баримталж ирлээ. БНХАУ, ОХУ-ын үеийн үед хадгалагдаж ирсэн гүн найрамдал өөрчлөгдөхгүй, дэлхий болон ард түмэнд туслах томоохон улсын үүрэг хариуцлага өөрчлөгдөхгүй гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм нь өнөөгийн дэлхийн хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын эв санааны нэгдэл, хамтын ажиллагааны хамгийн чухал платформ юм. ОХУ даргын хувьд энэ удаагийн уулзалтын төлөө маш их ажил хийсэн, БНХАУ үүнийг өндрөөр үнэлж байна. Ноён Ерөнхийлөгч болон олон орны удирдагчидтай БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмыг цаашид хөгжүүлэх талаар гүнзгий ярилцаж, талууд зөвшилцөлд хүрэхэд тус дөхөм үзүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагааны эерэг дохио өгч, стратегийн хамтын ажиллагаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахыг хүсэн хүлээж байна гэжээ.