Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Ши Жиньпин БРИКС-ын орнуудын удирдагчдын 16 дахь удаагийн уулзалтад оролцон үг хэлэв

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 23-ны үдээс өмнө БРИКС-ын орнуудын удирдагчдын 16 дахь удаагийн уулзалт Казаний Хурал үзэсгэлэнгийн төлд болов. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин арга хэмжээг даргалан, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва  (цахимаар), Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси , Этиопын Ерөнхий сайд Аби Ахмед Али , Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч  Матамела Сирил  Рамафоса, АНЭУ-ын Ерөнхийлөгч Мохаммед Бин Заед Аль Нахайн  нар оролцжээ.

Ши Жиньпин эхлээд жижиг хэмжээний уулзалтад оролцов.

Шинэ гишүүн БРИКС-ын том гэр бүлд элссэнийг Ши Жиньпин сайшаан хүлээн авч, илүү олон орон БРИКС-ын түнш болохыг урьсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ, гишүүнээ нэмж өргөтгөсөн нь БРИКС-ын хөгжлийн түүхэн дэх чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд олон улсын төлөв байдалд өөрчлөлт буй болсон чухал үйл хэрэг юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад бид мөн олон улс орныг БРИКС-ын түнш орон болохыг урьсан. Энэ нь БРИКС-ын хөгжлийн үйл явц дахь бас нэгэн чухал ахиц юм. БРИКС-ын орнууд зам нийлж чадсан нь хамтын эрэлхийлэлд тулгуурлагдсан бөгөөд дэлхийн энх тайван хөгжлийн их чиг хандлагад зохицсон юм. Бид энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын боломжийг сайтар ашиглаж, БРИКС-ын хөгжлийн чиг хандлагыг сайтар хадгалж, бүх талын шинжтэй, чиглэлийн шинжтэй, стратегийн шинжтэй асуудлыг сайтар бодолцож, эв санаагаа нэгтгэн, зоригтой мэрийн урагшилж, БРИКС-ын орнууд шинэ гараанаас үргэлжлүүлэн  хамт урагшлахыг ахиулах ёстой гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, дэлхий ертөнц одоо донсолгоо өөрчлөлтийн шинэ үед орж, зангилааны сонголттой тулгарч байна. Цаг эриний давлагаа ширүүсэх тусам бид зоригтой урагшилж, шантаршгүй зүтгэл, түрүүлж байх зоригоор өөрчлөлтийг зохицуулах зам хайж, БРИКС-ыг “Дэлхийн өмнөд”-ийн эв нэгдэл хамтын ажиллагааны гол зам суваг, дэлхийн засаглалын шинэчлэлийн тэргүүлэх хүчин болгох ёстой гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, бид “энх тайван БРИКС”-ыг бүтээн байгуулж, хамтын аюулгүй байдлын хамгаалагч байх ёстой. Хамтын, ерөнхий, хамтран ажиллах, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлбэл түгээмэл аюулгүй байдлын замналыг олж чадна. “Дайн гадагш тэлэхгүй байх, дайн хурцдан ширүүсэхгүй байх, талууд өдөөн турхирахгүй байх” гурван зарчмыг баримталж, Украины хямрлын нөхцөл байдал нэн түргэн намдахыг урагш ахиулах ёстой. Газын зурваст нэн түргэн гал зогсоож, Палестины асуудлыг бүх талаар, шударга, бат тогтвортой шийдвэрлэхийн тулд цуцалтгүй хичээн зүтгэх ёстой гэв.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ. бид “инновацийн БРИКС”-ыг бүтээн байгуулж, өндөр чанартай хөгжлийн хошууч байх ёстой. Эрин цагийн алхааг алдалгүй дагаж, шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг буй болгох ёстой. Хятадын тал саяхан Хятад-БРИКС-ын орнуудын хиймэл оюун ухааны хөгжил ба хамтын ажиллагааны төвийг байгуулсан. Цаашид БРИКС-ын орнуудын гүн далайн нөөцийн олон улсын судалгааны төв, БРИКС-ын орнуудын өвөрмөц эдийн засгийн Хятад улсын хамтын ажиллагааны төв, БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн чадавхын Хятад улсын төв, БРИКС-ын орнуудын дижитал үйлдвэрлэлийн экологийн хамтын ажиллагааны сүлжээг бүтээн байгуулах бөгөөд талуудыг идэвхтэй оролцохыг урьж байна гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, бид “Ногоон БРИКС”-ыг байгуулж, тогтвортой хөгжүүлэгч байх ёстой. Хятад улс цахилгаан автомашин, лити батерей, фотоволтайк бүтээгдэхүүн зэрэг шилдэг үйлдвэрлэлийн хүчин чадал нь дэлхийн ногоон хөгжлийг ахиулж байгаа юм. Хятад улс БРИКС-ын орнуудтай ногоон үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч болон ногоон уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг “ногооноор” хөгжүүлж, хамтын ажиллагааг “ногооруулж” хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, бид “Шударга БРИКС”-ыг байгуулж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийн удирдагч байх ёстой гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, бид “хүмүүнлэгийн БРИКС”-ыг бүтээн байгуулж, соёл иргэншил, эвсэг зохицонгуй, хамтран ажиллах, харилцан ашигтай байхын санаачлагч байх ёстой. Төр улсын засаглалын туршлага солилцоогоо эрчимжүүлж, өөр өөр соёл иргэншил багтаамжтай хамтаар зэрэгцэн оршихыг эрхэмлэх ёстой. Хятадын талын дурдсан БРИКС-ын боловсролын хамтын ажиллагааны санаачилга хэрэгжсэн бөгөөд цаашид БРИКС-ын дижитал боловсролын чадварын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж, ирэх 5 жилд БРИКС-ын орнуудад гадаад дахь сургалтын 10 төвлийг байгуулж, боловсролын менежментийн ажилтан, багш сурагч нийт 1000 хүнд сургалтын боломж хангах болно гэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс БРИКС-ын орнуудтай хамтран “Их БРИКС-ын хамтын ажиллагаа”-ны чансаатай хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгож, “Дэлхийн өмнөд”-ийн илүү олон оронтой хамтран, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын төлөө зүтгэхэд бэлэн байна гэжээ.

Уулзалтад оролцсон удирдагчид “Олон талт үзлийг эрчимжүүлж, шударга дэлхийн хөгжил ба аюулгүй байдлыг дэмжье” сэдвийн хүрээнд БРИКС-ын хамтын ажиллагаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.

Уулзалт “БРИКС-ын орнуудын удирдагчдын 16 дахь удаагийн уулзалтын Казаний тунхаглал” нийтэлж, БРИКС-ын түнш орнууд гаргахаа зарлав.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа