Бидэнтэй нэгд

Дэлхий

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Нийтэлсэн

Арваад жилийн өмнөөс хүүхэд залуус ямар нэгэн аймшгийн дүрд хувиран, сонирхолтой байдлаар тэмдэглэдэг болсон Хэллоуины баярыг Монголд төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулж, өргөнөөр тэмдэглэдэг болоод буй. Ялангуяа сүүлийн жилүүдэд хүүхдүүд хөрш зэргэлдээх айлуудынхаа хаалгыг тогшин “Trick or treat” хэмээн амттанаар дайлуулж, байр, гудамжаараа явах нь ч нэмэгдсэн билээ. Тэгвэл энэ баярыг бусад орнууд хэрхэн тэмдэглэдэг талаар хүргэхээр бэлдлээ.

Энэ жилийн шилдэг Хэллоуин хувцас

Google-ээс жил бүр тренд болж буй Хэллоуины шилдэг 25 хувцасны жагсаалтыг гаргадаг билээ. Үүнийг есдүгээр сарын хайлтын системийн мэдээлэл дээр үндэслэн гаргадаг байна.

Энэ жилийн жагсаалтын тэргүүнд саяхан нээлтээ хийсэн “Бийтлжүүс” киноны агшсан толгойт сүнс Бобын дүр орж, олимпын үеэр Австралийн багийг төлөөлөн тэмцээнд оролцсон брейк бүжигчин Рэйгун хоёрдугаар байрт оржээ,. Гуравдугаар байрт алдарт “Poppy Playtime” видео тоглоомын муур мангас CatNap тус тус орсон байна.

Түүнчлэн шилдэг 25-д Pixar-ийн “Inside Out” киноны гол таван дүр болох атаархал, уур хилэн, зэвүүцэл, түгшүүр, баяр баясгалан гэсэн хүний ​​дүр төрхөөр дүрслэгдсэн сэтгэл хөдлөлүүд багтжээ.

Шилдэг 25 хувцасны жагсаалтад:

  1. “Бийтлжүүс” Агшсан толгойт Боб,
  2. Брейк бүжигчин Рэйгун
  3. Кетнап
  4. “Бийтлжүүс”  Делорис
  5. “Гайхамшигт дижитал цирк” Помни
  6. “Inside Out” Атаархал,
  7. “Үр удам” Улаан
  8.  Доктор Дүүм
  9. Сабрина Карпентер
  10. Хатагтай Deadpool
  11. Чипотле буррито
  12. “Inside Out” Уур хилэн
  13. “Inside Out” Зэвүүцэл ,
  14. Волверин
  15. “Inside Out” Түгшүүр,
  16. “Бийтлжүүс”  Делиа Диз
  17. Гамбит
  18. Dune
  19. Минион
  20. “Соник зараа” Shadow
  21. “Inside Out” Баяр баясал,
  22.  “Fortnite” Пийли
  23. “Бийтлжүүс” Лидия Диз
  24. Soulja Boy
  25. Гозилла тус тус оржээ

Нэгэн гэр бүл байшиндаа Хэллоуины чимэглэл хийхийн тулд 1000 фунт зарцуулжээ

Их Британид Хэллоуины баярт  маш дуртай аав хүү хоёр Чеширийн байшингаа Хэллоуины баярт зориулан өөрчлөхөд 1000 фунт зарцуулж гэнэ.

27 настай Тоби Уиттл болон түүний аав 55 настай Энди нар 2017 оноос хойш жил бүр Маклсфилд дахь Уэстон эдлэнд байрлах байшиндаа засвар хийж, аймшгийн байшин мэт үзэмжтэй болгодог заншилтай ажээ.

Аравдугаар сарын 31-нд тэдний гайхалтай чимэглэлийг харахаар 48 км зайг туулан ирэх олон зуун хүнд зориулж чимэглэлд 1000 фунтийг, амттанд 75 фунтийг зарцуулсан гэв.

Тоби хэлэхдээ “Энэ бүгд аавын минь санаа байсан, тэр хөршүүдийнхээ хүүхдүүдэд зориулж ямар нэг юм хиймээр байна гэхэд л бид дизайнаа бодож эхэлсэн. Одоо харин бид Их Британийн хамгийн аймшигт байшингуудын нэгийг хийсэн гэж бодож байна” гэжээ.

Хэдхэн гоёл чимэглэлээр эхэлсэн зүйл маань жилээс жилд нэмэгдсээр л байна.

Сүнстэй цэцэрлэгт араг яснуудыг сандал дээр суулган байрлуулж, зам дээгүүр яс тараан, хажууд нь хулуунууд  гэрэлтэж харагдана.

1.5м урттай аалз, архирч буй чоно, хашхирч буй шуламнуудыг дүрсэлсэн барималтай аж.

Өнгөрсөн Хэллоуины баяраар 500 орчим хүн байшинг нь үзэхээр ирсэн, харин энэ жил илүү олон хүн ирнэ гэж тооцоолж байна гэжээ.

Яагаад зарим улс Хэллоуиныг тэмдэглэхийг хориглодог бэ?

Саудын Араб

Саудын Арабт хэн ч тоодоггүй, тэмдэглэхийг ч хориглосон баяр. Засгийн газраас Исламын хуулийн дагуу хориотой гэж үздэг. Хэрэв тус баярыг тэмдэглэж байгаад баригдвал торгуулаад зогсохгүй шоронд хорих шийтгэл ч оноох магадлалтай байдаг гэнэ.

Иран

Иранд Хэллоуиныг Исламын сургаалтай зөрчилддөг, барууны соёлын довтолгоо гэж үздэг. Засгийн газраас Хэллоуиныг тэмдэглэхгүй байхыг анхааруулж, сургуулиудад холбогдох аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байдаг аж.

Малайз

Малайзад Хэллоуиныг тэмдэглэхийг ихэнх нь дургүйцдэг, ялангуяа исламын шашинтнууд үүнийг муу ёр гэж үзэх нь их. Засгийн газраас шашны итгэл үнэмшилтэй нийцэхгүй, ямар нэг сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй гэж үздэг тул хоригложээ.

Энэтхэг

Энэтхэгт Хэллоуиныг албан ёсоор хориглоогүй ч өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Тус улс өөрийн гэсэн олон баяр наадамтай бөгөөд Хэллоуинтай итгэл үнэмшлийн хувьд зөрчилддөг гэж үздэг аж.

Коста-Рика

Коста-Рикагийн аравдугаар сарын 31-ний өдөр бол Маскарадын үндэсний өдөр юм. Энэ нь Хэллоуины баяр зэрэг гадаадын баярыг тэмдэглэхээс илүү өөрсдийн баяраа тэмдэглэн, ёс уламжлалаа хадгалж буй нэг хэлбэр юм.

Хэллоуины баяраар гэмт хэргийн гаралт ихэсдэг

Хэллоуины баярын өдрүүдээр хулгай, дээрэм, төрийн болон хувийн өмчид халдах гэх мэт гэмт хэргийн гаралт харьцангуй ихэсдэг талтай. Тус баярын өдрөөр гарсан аймшигт гэмт хэргээс цөөн хэдийг хүргэе.

Кэтрин Армстронг

1963 оны Хэллоуины үдэш Английн Ньюкаслд аймшигт аллага болж байсан удаатай. Тэтгэвэрт гараад удаагүй сургуулийн захирал Лилиан Армстронг гэртээ 28 удаа хутгалуулж, оймсоор боомилуулсан байдалтай олджээ. Хэргийн газраар дүүрэн цус урссан байсан нь ухаан мэдрэлгүй дайрсан гэдгийг илтгэнэ. Энэ аллага тус хотын Тайнесайд дүүрэгт урьд өмнө болж байгаагүй хамгийн аймшигтай аллага болон үлдсэн юм.

Цагдаа нар энэ хэргийн тодорхой шалтгааныг яаж ч хичээсэн тодорхойлж чадахгүй байлаа. Хүчээр гэр рүү нь орсон, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, ямар ч хулгай, дээрэм хийсэн ул мөргүй. Алуурчны аллага хийхдээ ашигласан зэвсэг ч олдоогүй бөгөөд мөрдлөгийн явцад 16,000 гаруй хүнтэй ярилцлага хийсэн ч үр дүнд хүрээгүй. Лилианыг алсан нэгэн түүний таньдаг хүн байсан уу? Өмнө нь халдлага үйлдэж байсан хүн энэ аймшигт хэргийг хийв үү?

Асуултууд овоорсон ч хариулт нь хомс байв.

Хэдэн жилийн дараа аймшигт хэрэг болсон байшинг өөр хүмүүс түрээслэв. Шинэ  эзэмшигчид нь хий зүйл хардаг, хэвийн бус зүйл үргэлж болдог гэх яриа тарааснаас тус байшинг хий үзэгдэлтэй гэх яриа гарах болжээ. Энэ нь цаг бусаар нас барсан Лилианы сүнс байж болох уу?

Энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээр байгаа нь гэмт хэргийн түүхэнд аймшигт толбо болон үлджээ.

Терресса Ванегас

2006 оны аравдугаар сарын 31, Терресса Ванегас болон түүний гэр бүлийн хувьд хар дарсан зүүд мэт шөнө. 16 настай охиныг хамгийн сүүлд 23:00 цагийн үед Грийн Кэй (Хойд Дакота, Дикинсон) хэсгийн ойролцоо хичээлээ тараад гэр рүүгээ алхаж байхад нь харжээ.

Террессагийн цогцос Дикинсоны ахлах сургуулийн эсрэг талын талбайгаас гурав хоногийн дараа олдоход түүний бүх үсийг хайчилж, хүчирхийлж, боомилж алсан байдалтай олсон байна. Хэллоуины баярын тэрхүү аймшигт үдшээс хойш 17 гаруй жил өнгөрсөн ч хэрэг шийдэгдээгүй хэвээр байна.

Мөрдөгчид 45 хүнтэй ярилцлага хийсэн ч тодорхой нотлох баримт байхгүйгээс сэжигтнийг олох боломжгүй болж, энэ хэрэг одоо болтол хаагдаагүй хэвээр байгаа бөгөөд Террессагийн гэр бүлийнхэн хэргийг хааж, алуурчныг шүүхэд өгөх өдөр ирнэ гэж найдаж байгаа аж.

Японы Хэллоуинд зориулсан зомбитой галт тэрэг

Японы алдарт хурдан галт тэрэгний аяллын үеэрх зорчигчдод зомбигийн халдвар дэгдсэн мэт бодогдуулж айдаст автуулах ажиллагааг зохион байгуулжээ.

Шинкансен галт тэргээр Токиогоос Осака хот хүрэх хоёр цаг хагасын аялалд 40 орчим амьд үхдэлийн дүрд хувирсан хүмүүсийг хамт зорчуулсан байна.

Энэ санааг 2016 онд нээлтээ хийж, хит болоод байсан “Бусан хүрэх галт тэрэг” киноноос сэдэвлэсэн гэнэ.

Гадаадын жуулчдын нэг, 31 настай, Америк эр Жошуа Пэйн байв. Тэрбээр “Яг кинонд орчихсон юм шиг санагдаж, урдаа болж байгаа үйл явдлыг харахаас өөрийг хийж чадаагүй. Ийм зүйлийг өөрийн биеэр мэдэрсэн нь үнэхээр гайхалтай бас шинэлэг зүйл байлаа“ гэжээ.

“JR” компанийн аялал жуулчлалын салбарын захирал Мари Изуми хэлэхдээ, “Ковагарасе хамтлаг өөрсдийн амьд үхдэлийн талаарх санаагаа танилцуулахад үнэхээр их гайхширсан. Эхэндээ тоглоомон хөрөө, буу зэргийг ашиглах гэж байсан боловч Шинкансений нэр хүндийг унагааж болохуйц хүчирхийллийг дүрслэхээс зайлсхийсэн” гэжээ.

Х.Энхболд

Эдийн засаг58 минут өмнө

ОХУ-тай хамтран III ДЦС-ын өргөтгөлийн зураг төсвийг хийх хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Нийгэм59 минут өмнө

ЭХЭМҮТ-д сувилагч дутагдалтай байна

Улс төр60 минут өмнө

Хүний эрхийн төлөв байдлын 59 зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэх алхам огт хийгээгүй

CRI Монгол радио1 цаг өмнө

Иран, Орос ирэх оны нэгдүгээр сард иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулж магадгүй

CRI Монгол радио1 цаг өмнө

НҮБ: Израиль хүмүүнлэгийн тусламжийг хориглож, Газад “аюулгүй газар байхгүй”

CRI Монгол радио1 цаг өмнө

ХАМАС-ын удирдагч асан Исмаил Ханиягийн амийг хөнөөснөө Израиль хүлээн зөвшөөрчээ

Энтертайнмент1 цаг өмнө

Котозакүра: Ёкозүна цолны төлөө бүхнээ зориулна

Дэлхий1 цаг өмнө

Хойд Солонгосоос Украинд дахин цэрэг илгээхээр бэлдэж байна

Энтертайнмент1 цаг өмнө

“Москвагийн цом”-оос 2 алт, 5 хүрэл медаль хүртжээ

Дэлхий1 цаг өмнө

Зеленський: Умард Солонгос Орос руу нэмэлт цэрэг илгээж магадгүй

Нийгэм1 цаг өмнө

ЦЕГ: Хичээл хийгээгүй, үгэнд ороогүй гэх шалтгаанаар хүүхэд зодсон багшийг шалгаж байна

Дэлхий1 цаг өмнө

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

Дэлхий1 цаг өмнө

50 мянган жилийн өмнө хөлдсөн арслан зааны тугал олжээ

Эдийн засаг1 цаг өмнө

Монголбанк: Төв банк хараат бус байдлаа хангах эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай

Нийгэм1 цаг өмнө

Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давсны нөөцтэй байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий11 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Ерөнхий сайд4 өдөр өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм1 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм2 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент6 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент7 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент7 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг7 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр7 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр7 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр7 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий7 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий7 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий8 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ