Дэлхий
Жозеп Боррель Япон улсад айлчилна
Нийтэлсэн
3 долоо хоног өмнөНийтлэлч
АдминЕвропын Холбооны Гадаад харилцаа болон аюулгүй байдлын бодлого хариуцсан Дээд төлөөлөгч Жозеп Боррель ЕХ болон Японы Гадаад харилцаа болон аюулгүй байдлын асуудлаарх стратегийн анхны яриа хэлэлцээнд оролцохоор Японд айлчилна.
Тэрээр Японы гадаад хэргийн сайд Такэши Иваэ-тэй уулзаж, ЕХ болон Японы Гадаад харилцаа болон аюулгүй байдлын асуудлаарх стратегийн анхны яриа хэлэлцээнд оролцох юм байна. Талууд аюулгүй байдлын болон батлан хамгаалахын салбарт түншлэлийн харилцаа тогтоож буйгаа зарлаж, стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулах ажээ. Түүнээс гадна Боррель Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатанитай уулзахаар төлөвлөж байгаа юм байна.
Японд айлчилсныхаа дараа Жозеп Боррель БНСУ-д айлчилж, тус улсын гадаад харилцааны болон батлан хамгаалах яамны сайд нартай уулзахаар төлөвлөжээ.