CRI Монгол радио
Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав
10-р сарын 31-нд Хятадын Худалдааны яам хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Хэвлэлийн төлөөлөгч танилцуулахдаа, Хятадын Олон улсын импортын 7-р экспо 11-р сарын 5-10-ны өдрүүдэд Шанхай хотноо болно. Өнөөгийн байдлаар уг экспогийн бэлтгэл ажил үндсэндээ дуусаж, 2700 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнгийн танхимд бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна гэжээ.
Үндэсний болон компаниудын үзэсгэлэн, хүмүүнлэгийн солилцооны арга хэмжээ зохиох талбайг бүрэн тохижуулж дуурсан байна. Өнөөгийн байдлаар 2700 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ талбайд оруулж, 700 гаруй аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн явцдаа байж, 11-р сарын 2-нд үзэсгэлэнгийн талбайд дэглэх болно.
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн хэлэхдээ, энэ удаа төлбөр тооцоо хийхэд хялбар дөхөм үзүүлэхийг зорин ажиллаж байна. Анх удаагаа дотоодын болон хилийн чандад ашиглах банкны картыг бүгд уншуулж төлбөр тооцоо хийх боломжтой болсон. Мөн хоол ундны түргэн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж, экспод оролцогч компаниудад хялбар дөхөм үзүүлнэ гэжээ.