Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ли Чян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзав

Нийтэлсэн

11 дүгээр сарын 5-ны үдээс хойш Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Хятадын олон улсын импортын 7 дахь экспод оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Шанхайд хүлээн авч уулзав.

Ли Чян хэлэхдээ, Хятад улс Монгол Улстай тогтоосон найрсаг хамтын ажиллагаагаа дээд хэмжээнд чухалчилж, Хятад, Монголын харилцааг хөрш орнууд хоорондын дипломат харилцааныхаа чухал байр сууринд тавьж байна, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг Монголын талтай хамтран хэрэгжүүлж, Хятад, Монгол хоёр орны хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахаар чиглэл болгож, уламжлалт найрамдлаа өвлөн үргэлжлүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний ашиг тусыг тасралтгүй дээшлүүлэхэд бэлэн байна гэв.

Ли Чян хэлэхдээ, Хятад улс Монгол улстай хөгжлийн стратегиа цаашид улам уялдуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг үргэлжлүүлэн өргөтгөж, боомтын холболт, ашигт малтмал нээн хөгжүүлэх, усан цахилгаан станц болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэвшилтэт технологи хөгжүүлэх, ногоон хөгжил зэрэг шинээр хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог судлаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, харилцаа холбоогоо ахиулж, хоёр орны шинэчлэлт бүтээн байгуулалтад  илүү сайн үйлчлэхэд бэлэн байна. Хятад улс илүү чадварлаг компаниудыг Монголд хөрөнгө оруулалт хийж, бизнес эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ, Монголын тал Хятадын компаниудад тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бизнесийн орчныг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна. Хятад улс Монгол улс болон Азийн бусад орнуудтай хамтран энх тайван, эв нэгдэл, хамтын ажиллагаа зэрэг үнэт зүйлсийг эрхэмлэн, ШХАБ зэрэг олон талт хүрээн дэх харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтдаа дэмжихэд бэлэн байна гэв.

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиосон. Хоёр орны харилцааны өнөөгийн хөгжлийн хандлага сайн байгаа бөгөөд хоёр орны өндөр дээд хэмжээний харилцаа холбоо нягтшиж, гол салбар дахь хамтын ажиллагаа нааштай үр дүнд хүрч байна. Монгол Улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятад улстай хамтран ажиллаж, бие биенийхээ язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудлаар харилцан хүндэтгэж, дэмжиж, найрсаг хөршийн харилцааны үлгэр жишээг бий болгоход бэлэн байна. Монгол Улс БНХАУ-тай эдийн засаг худалдаа, дэд бүтэц, боомт, эрчим хүч, хот төлөвлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил, хүний нөөц болон бусад салбарт хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэгүүдийг хайж олж, мөн хүмүүс хоорондын болон соёлын солилцоог нягтруулахыг эрмэлзэж байна. Монгол Улс БНХАУ-тай ШХАБ зэрэг олон талт механизмын хүрээнд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэв.

Уулзалтын дараа хоёр улсын ерөнхий сайд нар ногоон хөгжил, гааль, хорио цээрийн дэглэм, стандартчилал ба монополийн эсрэг, дэд бүтцийн чухал бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг танилцуулах ёслолд оролцов.

Нийгэм6 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент6 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий6 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр6 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг6 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий6 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр6 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо