CRI Монгол радио
Томас Бах ХТРТ-ийн мэдээллийн хөгжлийг өндрөөр үнэлэв
11-р сарын 5-нд 2024 оны Олон улсын олимпийн хорооны дижитал бизнес, зах зээлийн хөгжлийн хорооны хурлыг зохион байгууллаа. Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах хурал дээр хэлсэн үгэндээ, ХТРТ-ийн шинэлэг хэвлэл мэдээллийн технологийн хөгжил болон Парисын олимпийг дамжуулахад гайхалтай амжилт гаргасныг өндрөөр үнэлж, хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ХТРТ нь Бээжингийн Өвлийн Олимп, Парисын Олимпийг дамжуулахдаа тоо болон чанарын хувьд маш сайн байсан. Парисын Олимпийн үеэр ширээний теннис, бадминтон, хаданд авиралт, гимнастик зэрэг дөрвөн том тэмцээнд олон улсын олон нийтийн дохиогоор хангаж, техникийн олон салбарт ахиц дэвшил, инновацийг бий болгож, ер бусын амжилтад хүрсэн. ХТРТ нь үүгээрээ бахархах ёстой, та бүхэндээ дахин баяр хүргэж байна гэжээ.
Олон улсын Олимпийн Хорооны Дижитал бизнес, зах зээлийн хөгжлийн газрын захирал ЛаРоза мөн Олимпийн үйлсийг удаан хугацаанд хүчтэй дэмжиж ирсэн ХТРТ-д баярлаж талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, цахим спортын анхны олимп ирэх онд Саудын Арабт болно. Холбогдох үйл явдлуудыг дамжуулахад ХТРТ-ийн дижиталчлал, цахим спорт болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэх баялаг туршлагад тулгуурлах шаардлагатай байна гэжээ.