Бидэнтэй нэгд

Нийгэм

Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах үндэсний төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийтэлсэн

Монгол Улсад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүний 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж байна.Манай улсын нярайн эндэгдэл дэлхийн дунджаас бага байгаа хэдий ч бүсийн дунджаас өндөр хэвээр, сүүлийн жилүүдэд эндэгдлийн түвшин төдийлөн сайн буурахгүй байна. 2023 оны байдлаар 64306 нярай амьд төрснөөс 496 нярай эндсэн бөгөөд эндэгдлийн ихэнх хувийг дутуу нярай эзэлж байна.

Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн баасан гарагт үндэсний хэмжээнд нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах багийг байгуулж, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид нярайн салбарын бодлогын баримт бичиг болох Үндэсний төлөвлөгөөг хэлэлцлээ.

Үндэсний багийн гишүүдийн АНУ, Япон, БНХАУ-ын профессоруудтай хамтран хийсэн судалгаагаар төлөвлөгөөнд туссан ажлууд болох нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудыг эх орондоо дэвшилтэт технологи ашиглан эмчлэх, эмчилгээг нутагшуулах, түүнчлэн дутуу төрөлтөд нөлөөлж буй шалтгаануудад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, нярайг эрт илрүүлэгт хамруулж өвчин эмгэгийг нь илрүүлснээр одоогийн 1000 амьд төрөлтөд 7.7 байгаа эндэгдлийг 2028 он гэхэд 5.5 болгох боломжтой гэсэн үр дүн гарчээ.

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан улс орны үнэт зүйл, үндэсний аюулгүй байдал, эх орны ирээдүй байдаг эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чин сэтгэлээсээ, идэвх санаачилгатай ажиллаж байгаа үндэсний багийн гишүүдэд талархаж буйгаа илэрхийлж, амжилт хүслээ.

Нийгэм9 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент9 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий9 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр9 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг9 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий9 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр9 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий3 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм3 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр3 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент3 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм3 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо