Бидэнтэй нэгд

Дэлхий

Канцлер Шольцын эвсэл задран унаж, Герман улс төрийн хямралд автлаа

Нийтэлсэн

Дэлхий нийт Вашингтон руу анхаарлаа хандуулж байх үеэр Германы улс төр, эвслийн дотоод тэмцэл болон Үндсэн хуулийн төвөгтэй асуудлуудаас шалтгаалан хүндхэн нөхцөлд ороод байна. Харин энэ улс төрийн ээдрээтэй нөхцөл байдлаас гадна эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орж, Европын удирдагчид Трампын ерөнхийлөгч болох гэж буйд санаа зовж байх үеэр Европын томоохон эдийн засаг хавцлын ирмэг дээр ирээд байна. Канцлер Олаф Шольц лхагва гарагийн орой, эвслийн гурван намын, нэгний тэргүүн Сангийн сайд Кристиан Линднерийг огцрууллаа. Үйл явдлын дараагаар танхим дахь Линднерийн гурван хамтрагчийн хоёр нь шууд огцорно гэдгээ зарласнаар эвслийн Засгийн газар задарчээ. Шольц дараагийн сонгууль хүртэл цөөнхийн Засгийн газрыг удирдаж, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийг хүсэж байгаа ч Парламентад олонх, сөрөг хүчин байхаа больсон учраас ирэх долоо хоногт хэлэлцэх ёстой 2025 оны төсөв зэрэг шинэ тогтоол батлахад бэрхшээлтэй байх болно гэжээ.

Доналд Трамп ялалт байгуулснаар Украины санхүүжилт багасна гэсэн үг, Киевт үзүүлэх санхүүгийн дэмжлэгээр Герман, АНУ-ын дараа ордог тул тусламжаа нэмэгдүүлэх үүрэг Берлинд ноогдож магадгүй юм. Харин ХБНГУ-ын Засгийн газрын хувьд Украинд туслах, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх гэх мэт шинэ хэмжүүрийг сөрөг хүчний намуудын тусламжгүйгээр батлахад мөн л хүндрэлтэй байх болно. Канцлер Шольц пүрэв гарагт хийсэн уулзалтдаа сөрөг хүчний Консерватив намын удирдагч Фридрих Мерцээс, “Манай улсын хувьд нэн чухал асуудлууд дээр хамтран ажиллах ёстой”-г сануулж, Украинд илүү их тусламж үзүүлэх зэрэг хэд хэдэн гол бодлогыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Гадаад хэргийн сайд Анналена Бэрбок Украинд хийсэн айлчлалаасаа  буцаж ирмэгцээ, эвсэл задран унасан нь “Герман болон Европын хувьд сайнгүй өдөр байлаа” гэжээ. Шольц нэгдүгээр сарын 15-нд парламентаар итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулж, товлосон хугацаанаас зургаан сарын өмнө буюу гуравдугаар сард сонгууль явуулахыг хүсэж байгаагаа мэдэгдэв. Харин Германы дараагийн канцлер болох хүсэлтэй Христийн ардчилсан намын тэргүүн Мерц түүнийг нь дэмжихгүй байгаа бололтой. Тэрбээр, Германд “Европын орнуудад чиглэсэн чухал шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй, эдгээрийг зохицуулж чадах тогтвортой Засгийн газар бидэнд хэрэгтэй байгаа тул нэгдүгээр сард нэн даруй санал хураалт зохион байгуулж, ээлжит бус сонгууль явуулах хэрэгтэй хэмээн“ уриалжээ.

Мөн “Бид цөөнхийн Засгийн газартай байж олон сараар засаглаж, сурталчилгаа хийж, хэдэн сарын турш эвслийнхээ талаар хэлэлцээр хийж чадахгүй” хэмээн хэлсэн байна. Бусад сөрөг хүчний намууд ч тус уриалгыг нь дэмжсэн байна. Хэдийгээр Германы ерөнхийлөгч шалтгаан болон хариуцлага шаардаж байсан ч эвслийн задрал хэдэн сарийн турш явагдсаар байлаа. Энэ гурван талт эвсэл нь Германы эдийн засгийг хэрхэн сайжруулах тал дээр тэс өөр харах өнцөгтэй байснаасаа болж задарсан. Олаф Шольцын зүүн төвийн Социал Демократууд болон Ногоонтнууд, зээл аван дэд бүтцийг шинэчлэх, аж үйлдвэрийг байгалийн эрчим хүч рүү шилжүүлэх, Украинд туслах гэх мэт асуудлыг шийдэхийг хүсэж байлаа. Харин Кристиан Линднерийн чөлөөт зах зээлийн либерал үзэл суртлын хувьд, зээл авахыг эсэргүүцэж, оронд нь татварыг бууруулж, нийгмийн зардлыг танаж, байгаль орчны зорилтуудыг хойшлуулахыг уриалж байв. Энэ долоо хоногийн яриа хэлэлцээний үеэр хоёр тал юу ч тохиролцож чадахгүй байснаар асуудал улам хурцдаж задрахад хүргэжээ. Лхагва гарагийн орой, хэлэлцээр дууссаны дараа канцлер, Сангийн сайд руугаа бухимдан, Линднерийг “Улс орны сайн сайхны төлөө буулт хийж чадахгүй, хувиа хичээсэн, хариуцлагагүй, миний итгэлийг хэтэрхий олон удаа эвдсэн, намынхаа төлөөх ашгийг улс орны сайн сайхнаас дээгүүр тавьсан” гэжээ. Германы улс төрд урьд өмнө нь Канцлер, сайд болон эвслийн гишүүндээ ингэж шүүмжлэлтэй хандсан явдал болж байгаагүй юм.

Хэрэв үүнийг олон нийтийн телевизээр цацсан байсан бол уур амьсгал ямар байх байсныг төсөөлөөд үз дээ. АНУ-ын сонгуулийн өмнө Шольцын холбоотнууд улс төрийн тогтворгүй байдал үүсгэх цаг биш, сонгууль хийхэд эрт байна гэцгээж байсан ч сүүлийн нэг жилийн хугацаанд эвслийн үл ойлголцол, зарлагатай холбоотой маргаан байнга гарч байна.

Сонгогчдын хувьд ч энэ асуудал тэвчихийн аргагүй болж гурван намыг дэмжигчдийн тоо ч багасжээ. Зарим хүмүүс, аль хэдийн үйл ажиллагаа нь муудсан Засгийн газарт дахин нэг жил ажиллах боломж олгосон нь ийм тогтворгүй, мухардмал байдалд хүргэсэн гэж үзэж байгаа аж. Улсын үндсэн намууд засаглах чадваргүй байгаагаас болж иргэд хэт барууны эсвэл хэт зүүний үзэл бүхий намуудыг сонгох магадлал ихсэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Трампын дахин ерөнхийлөгч болсон нь Берлинд муу мэдээ болж байна. Энэ нь АНУ-ын барааны татвар Германы эдийн засагт сөргөөр нөлөөлж, Украинд үзүүлэх дэмжлэгийг багасгасаар аюулгүй байдлыг сулруулж болзошгүй юм. Одоо Германд нэгдмэл, үр дүнтэй Засгийн газар урьд урьдынхаас илүү хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

Х.Энхболд

Нийгэм1 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент1 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий1 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр1 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг1 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий1 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр1 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа