Дэлхий
Хөгжлийн бэрхшээлтэй эхнэрээ хөнөөсөн эрд ХОЁР ЖИЛИЙН хорих ял оноожээ
Нийтэлсэн
2 өдөр өмнөНийтлэлч
АдминӨмнөд Солонгост эхнэрийнхээ хоолыг сойж, улмаар амь насанд нь хүрсэн эрд хоёр жилийн хорих ял оноосон нь олон нийтийн эгдүүцлийг хүргэж эхэлжээ.
Сонсгол болон оюуны бэрхшээлтэй 54 настай эхнэрээ 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл гэрийнхээ жижиг өрөөнд хорьж, хоол хүнсийг нь хасаж, улмаар өлсгөлөнгөөр нас барахад хүргэсэн гэмт этгээд эхнэрээ асрахаас залхан, гэмт хэрэг үйлджээ.
Эмэгтэйн хоригдож байсан өрөөг гаднаас нь цоожлохын сацуу шкафаар тагласан байсан ба цонхны хүрээнүүдийг нь хадаасаар хадаж бэхэлжээ. Мөн тус өрөө нь халаалтгүй байсан ба талийгаачийг олох үед ердөө 20.5 кг жинтэй байсан аж.
Прокурорууд гэмт этгээдэд 7 жилийн хорих ял оноохыг шаардсан ч тангарагтны шүүх ердөө 2 жилийн хорих ял оноосон нь ийнхүү тус улсын ард иргэдийг бухимдуулаад байна