Бидэнтэй нэгд

Нийгэм

“Mongolian Capital Market Connectivity 2024” арга хэмжээг Сөүл хотноо зохион байгууллаа

Нийтэлсэн

Санхүүгийн зохицуулах хороо Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбоотой хамтран БНСУ-ын Сөүл хотноо “Mongolian Capital Market Connectivity 2024: Korea” арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Содхүү, БНСУ-ын Санхүүгийн хөрөнгө оруулалтын холбооны дарга Со Юү Сог болон хоёр орны үнэт цаасны компаниуд, хөрөнгө оруулагчид оролцов.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн арга хэмжээ нь Санхүүгийн зохицуулах хорооноос Хонг Конг, Шанхай, Нью Йорк, Сингапур зэрэг хотуудад зохион байгуулсан “Mongolia’s Capital Market Connectivity” арга хэмжээний үргэлжлэл бөгөөд Сөүл хотноо энэ сарын 11-нд болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан ээлжит VIII хуралдааны дараа болж буйгаар ихээхэн онцлогтой юм. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгаа энэ үед энэхүү арга хэмжээ болж буй нь хоёр орны хөрөнгийн зах зээлээ холбох, дотоодын компаниудад давхар бүртгүүлэх замаар санхүүжилт татах, зах зээлийн илүү өргөн боломж нээх, хөрөнгө оруулагчийн бааз сууриа нэмэгдүүлэхийн зэрэгцээ Солонгосын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн зах зээлд оролцож, чанартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх, эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхэд ач холбогдлоо өгнө гэдэгт итгэлтэй байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын макро эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтворжиж, эерэг үзүүлэлтүүдийг үзүүлж байна. Тухайлбал, энэ оны хоёрдугаар улирлын байдлаар ДНБ 5.6 хувиар өссөн бөгөөд ирэх онд 6 хувиар өснө гэсэн хүлээлттэй байна. Мөн олон улсын Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шат ахиулж, “B+ буюу тогтвортой” болгож сайжруулсан. Банкны салбарт хэрэгжсэн реформын хүрээнд системийн нөлөө бүхийн банкуудын IPO амжилттай болсны зэрэгцээ төрийн өмчит компаниудын хувьчлал хэрэгжиж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан зэрэг томоохон цогц арга хэмжээнүүдээс гадна бодлого, зохицуулалтыг оновчтой, зөв хэрэгжүүлсний үр дүнд дотоодын зах зээл өндөр өсөлтийг үзүүлж чадсан юм. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 12.1 их наяд төгрөгт хүрсэн нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 4.6 дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар дотоодын зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, арилжаа, төлбөр тооцоо олон улсын зарчмаар явагдах, хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх сонирхлыг өсгөхөд таатай эрх зүйн зохицуулалтын орчин бүрдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Мөн монголчууд гадаадын орнуудаас хамгийн их буюу 53 мянга гаруй иргэн суурьшин ажиллаж, амьдарч буй орон нь Солонгос Улс тул бидний цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хөшүүргийн нэг нь энэ” гэдгийг онцолсон юм.

Арга хэмжээний үеэр Монголын Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулах нь сэдвээр илтгэл тавьж, МҮЦАЭХ-ны гишүүн үнэт цаасны компаниудын зүгээс танилцуулга, мэдээлэл хийсэн бол БНСУ-ын талаас хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогчид мөн өргөнөөр оролцож цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр3 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа