CGTN мэдээ
“Цайны их зам ба соёлын өв” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Соёлын өвийн үндэсний төв, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Цайны Их зам ба Соёлын өв” эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.
Тус Үндэсний төвийн “Өв-Эрдэнэ” театрт танхим болон цахим хослуулан зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хуралд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Соёл урлагийн их сургууль-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, Монголын Үндэсний музей, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, БНХАУ-аас Хятадын Архитектурын түүхийн хүрээлэн, Ү-Ишань хотын Түмэн бээрийн цайны замын соёл судлалын нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.
СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.Энхнаран, Түмэн бээрийн цайны замыг хамтран Дэлхийн өвд бүртгүүлэх албаны хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ван Фэнжү, Хятадын Архитектурын түүхийн хүрээлэнгийн Ван Мин, Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, Доктор Ч.Туулцэцэг, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны Гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв, МУИС-ийн багш, Доктор Ц.Эгшиг, Ү-Ишань хотын Түмэн бээрийн цайны замын соёл судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Чэнь Гуанюань нарын эрдэмтэн судлаач, албаны хүмүүс илтгэл хэлэлцүүлж, “Цайны их зам ба Соёлын өв” сэдвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, судлаачид танилцуулга хийснээр хурал өндөрлөлөө.
