CGTN мэдээ
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо хуралдав
Намын удирдлагыг бүх талаар баримтлах нь бидний улс төрийн хамгийн том давуу тал юм. Намын төв хорооны төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг баримтлах нь бидний цаашдын ялалтын үндсэн суурь юм. Намын төв хороо БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ, Ардын дээд шүүх, дээд прокурорын намын ажлын хариу мэдүүлэлт болон Төв хорооны нарийн бичгийн даргын газрын ажлын тайланг сонсох нь намын удирдлага болон намын төв хорооны төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг баримтлах, бэхжүүлэхэд чиглэсэн чухал тогтолцоо юм. Энэхүү чухал зохион байгуулалтын зохицуулалт нь намыг бүхэлд нь хариуцаж, намыг зохицуулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болохыг практик нотолж, намын удирдлагыг нам, төрийн үйл ажиллагааны бүхий л салбар, бүх талд нэвтрүүлж, зорилго, алхам, хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах нь туйлын чухал бөгөөд үүнийг удаан хугацаанд баримтлах ёстой хэмээн хурлаар онцлов.
Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд БХАТИХ-ын байнгын хороо, Төрийн зөвлөл, УТЗЗ, Ардын дээд шүүх, дээд прокурорын намын хороо Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзлээр жолоодлого болгож, Намтын төв хорооны эрх мэдэл, нэгдсэн нэгдмэл удирдлагыг тууштай хамгаалж, намын XX их хурал болон XX сонгуулийн 2, 3 дахь бүгд хурлын зориг санааг тууштай хэрэгжүүлж, ажилч хэрэгчээр ажиллахыг тэргүүнд тавих чиглэлийг бататгаж, эрхэм зорилго, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, намын байгууллагын өөрийн зохион байгуулалтыг эрчимжүүлж, намыг чанд удирдах үндсэн үүргээ ухамсартайгаар биелүүлж, ажлын бүхий л талаар шинэ ахиц дэвшил гаргаж, Хятад маягийн орчин үеийн байгуулалтаар хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтыг иж бүрэн ахиулахад шинэ хувь нэмэр оруулахыг хурлын үеэр онцлон тэмдэглэв.