Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Америкийн интернет хэрэглэгчид “Шяохуншу” руу хошуурч байна

Нийтэлсэн

Хойд Америкийн Apple APP дэлгүүрээс үнэгүй татаж авах программ хангамжийн жагсаалтыг Хятад улсын энэхүү сошиал аппликейшн тэргүүлжээ. Тоо баримтаас үзвэл, 1 дүгээр сарын 8-наас 1 дүгээр сарын 14-ний хооронд АНУ-д Шяохуншуг гар утасны програмд татаж авсан хэмжээ өмнөх 7 хоногтой харьцуулахад 20 дахин, 2024 оны мөн үеийнхээс 30 дахин нэмэгджээ. Гэрийн тэжээвэр амьтадаа гайхуулах, хувцас хунарын тухай, амтат хоол зуушны тухай хуваалцах, түүнчлэн Хятадын интернет сүлжээний анд найзуудтай халуун яриа өрнүүлэхээс  эхлээд Америкийн интернет хэрэглэгчид цагаа сайхан өнгөрүүлж байна.

Шяохуншу яагаад АНУ-д ийм алдартай болж байна вэ? Шууд шалтгаан нь АНУ-ын “Худалдахгүй юм бол хориглох” бодлогын дагуу Хятадын нийгмийн харилцааны TikTok программ хангамжийн хилийн чанад дахь хувилбарыг 19-ний өдрөөс хойш хориглож магадгүй байгаа тул уг  программ хангамжид дуртай Америкийн интернет хэрэглэгчид Шяохуншу руу “нүүж”, түүнчлэн өөрсдийгөө “TikTok-ийн дүрвэгсэд” гэж нэрлэж байна. Шяохуншу дээр танилцуулсан олон шинэ, сонирхолтой агуулга, сэдвийн интерактив нь Америкийн интернет хэрэглэгчдийн анхаарлыг татсан байна. Зарим хүмүүс АНУ-ын засгийн газар TikTok бол үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж хашхирч байгааг ойлгохгүй байна гэсэн сэтгэгдэл үлдээж, Шяохуншуг “соёл хоорондын харилцаа”-ны эрдэнэсийн сан болно гэж найдаж байна.

Шяохуншу Америкт алдартай болсон нь Хятад Америкийн ард түмэн харилцан ойлголцож, харилцах хүсэл эрмэлзэлтэй байгааг нэг талаас нь харуулж байна. Америкийн зарим улстөрчид Хятадын хөгжлийг хэчнээн дарж, Хятад улсыг гүтгэн харлуулж байсан ч ард иргэд хоорондын солилцооны иймэрхүү хүсэл зорилтыг хориглон тасалж чадахгүй юм.

Үнэн хэрэгтээ, Хятад Америкийн солилцооны түүхийг эргэн харахад ард иргэд хоорондын ийм сайн сайхан жишээ цөөн бус юм. Дэлхийн 2-р дайны үед Америкийн “нисдэг бар” анги Хятадын ард түмний эсэргүүцлийн дайнд дэмжиж тусалж байснаас авахуулаад Гулингийн хувь барилдлага нь Хятад Америкийн ард иргэн хоорондын сайн сайхан дурсамжуудыг тээж, түүнчлэн “ширээний теннисний дипломат харилцаа”-гаар харилцааны мөсийг хагалсан зэргийг дурдахад, Хятад Америк хоёр орны хувьд түүх, соёл, тогтолцооны зэрэг талын ялгаа зөрөөтэй боловч хоёр орны ард түмэн бие биедээ найрсаг ханддаг, энэ бол Хятад Америкийн харилцаа урт хугацаанд тогтвортой хөгжихийн ундрал булаг билээ.

Сүүлийн хэдэн жилд Хятад Америкийн соёлын солилцоо “хүйтэн давлагаа эсрэг салхи”-тай тулгарсан. Америкийн зарим хүмүүс Хятад улсын хөгжилд сэтгэл түгших нь улам ихсэж, Хятад улсыг “хамгийн том стратегийн өрсөлдөгч” гэж эндүүрч байна. “Харилцааг тасалж, гинжинг салгах” хэмээн хөөрөгдсөнөөс авахуулаад “жижиг хашаа өндөр хана” барьж, тэдний  өдөөн дэвэргэлт дор, Хятад улсыг хязгаарлан дарах нь Америкийн улс төрийн тавцан дахь “улс төрийн зөв зүйл” гэгч болсон. Хятад улсыг эсэргүүцдэг зарим улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн бүр “Маккартизм”-ийг сэргээж, “Хятад улсад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, АНУ-д суралцаж буй Хятадын оюутнуудыг шалтгаангүйгээр шалган, үндэслэлгүйгээр хэрэг үүсгэн дарамталж, хоёр орны иргэдийн солилцоонд сэв суулгаж, гадаадын авьяастныг татах АНУ-ын дүр төрх болон технологийн шинэчлэлийн давуу талыг ч хохироосон байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Лимад болсон Хятад Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Ши Жиньпин дарга өнгөрсөн дөрвөн жилийн хугацаан дахь Хятад Америкийн харилцааны хөгжлөөс авсан долоон зүйлийн туршлагыг нэгтгэн дүгнэж, Хятад Америк хоёр орон яриа хэлэлцээ хамтын ажиллагаа илүү өрнүүлэх ёстой, ард түмний хүлээлтэд хариу өгч, хоёр орны хүмүүсийн солилцоо, соёлын харилцаанд гүүр зам тавьж, түүнчлэн харш саадыг арилгаж, саад тотгорыг зохиомлоор бий болгохоос зайлсхийх ёстой гэсэн юм.

Одоогийн байдлаар, Хятад Америкийн хамтын хүчин чармайлтаар хоёр орны зарим салбарын солилцоо хамтын ажиллагаа тогтворжиж, сэргэж байна. 2024 оны Хятад Америкийн харилцааны хамгийн чухал онцлох үйл явдал бол Ши Жиньпин даргын дурдсан “ирэх 5 жилд Америкийн 50 мянган өсвөр залуучуудыг урьж Хятад улсад суралцуулах” санаачилга үр дүнд хүрсэн явдал бөгөөд Америкийн 50 муж болон Вашингтон ДС-г хамарсан нийт 15 мянга шахам Америкийн өсвөр залуучууд солилцоо хийж, суралцахаар Хятад улсад иржээ.

Хятад улс гадаадын иргэд хилээр нэвтрэхэд тус дөхөм үзүүлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд “Хятад улс дахь аялал” нь олон улсын халуун яриа болж, Америкийн маш олон интернетийн алдартнууд, блогчид Хятад улсад ирж аялан танилцаж байна. “Би орчин үеийн, гайхалтай, эрч хүчтэй Хятад улсыг харлаа”, “Энэ нь барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүрсэлснээс тэс өөр байсан”… Тэд амтат хоол, үзэсгэлэнт байгаль, Хятад улс дахь сонирхолтой туршлагаа Америкийн ард түмэн болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүстэй хуваалцаж, үнэн бодит Хятад улсыг дэлхий дахинд харуулж байна.

“Хятад Америкийн харилцааны найдвар ард түмэнд, үндэс суурь нь ард иргэдэд, ирээдүй нь залуучуудад, эрч хүч нь орон нутагт байна”. Хятад Америкийн харилцааны том үүд хаалгыг ард түмэн нээсэн, энэ үүд хаалга нээгдсэн бол дахиж хаагдахгүй гэдгийг өнөө хоёр орны ард түмэн бодит үйлдлээрээ дахин харууллаа.

Хэдхэн хоногийн дараа АНУ-ын шинэ засгийн газар албан ёсоор үүрэгт ажилдаа орно. Хоёр орны ард түмний харилцаж, найрамдалт харилцаагаа нэмэгдүүлэх гэсэн чин хүсэл эрмэлзлийг сонсож, Хятад улстай хамтаар ард түмэн хоорондын харилцаа солилцооны “гүүр байгуулан, зам тавьж”, Хятад Америкийн харилцаа тогтворжиж, сайжирч, урагшлахыг ахиулахыг АНУ-ын шийдвэр гаргагчдад хүсэж байна.

Дэлхий17 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа