Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Гаалийн татварын заналхийлэл дор Америкчууд “бараа нөөцөлж” эхлэх үү?

Нийтэлсэн

“Гаалийн татварыг нэмснээр юмны үнийг өсгөнө, инфляцийг даамжруулна”, “ажилчид болон Америкийн урт хугацааны ашиг тусад нийцэхгүй”, “Америкийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ болон үйлдвэрлэгч бизнес нэгжүүд гүн хохирол амсана”… Америкийн шинэ засгийн газар бүрэн эрхэнд гарах дөхөж буйн хэрээр Америкийн дотоодод Америк шинэ ээлжийн татварын дайн эхлүүлэхэд улам илүү сэтгэл түгшсээр байна.

 2018 оны 3 дугаар сард, тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч байсан Д.Трамп Хятадаас импортлох бараанд өргөн цар хүрээтэйгээр гаалийн нэмэлт татвар ногдуулахаа зарлаж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөрчил сөргөлдөөнийг дэгдээсэн. 2021 он гарснаас хойш Жо Байдены засгийн газар гаалийн нэмэлт татварын бодлогыг үргэлжлүүлсэн. Ноднингийн 11 дүгээр сард Америкийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Трамп, үүрэгт ажилдаа орсныхоо эхний өдөр захирамж гаргаж Хятадын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн гаалийн нэмэлт татвар ногдуулна гэж хэлжээ. Америкаас Хятадад чиглүүлсэн гаалийн татварын дайн нь өөрт нь болон өрөөл бусдад хохиролтой бөгөөд голдуу Америкийн иргэд болон компаниуд үүний үр дагаврыг эдэлнэ гэдгийг сүүлийн хэдэн жилийн бодит байдал гэрчилсэн. Буруу үйлдлийнхээ төлөө цаашид ч үр дагаврыг нь төлөх үү? Америкийн шинэ засгийн газар тунгаан бодууштай байна.

Саяхан CNN агентлаг Вашингтоны Такома хотын иргэн Хершел Вилсоны тухай мэдээлжээ. АНУ-ын засгийн газар гаалийн татварын заналхийллээ хэрэгжүүлбэл өөрөө илүү их төлөөс төлөх болно гэж болгоомжилж тэрбээр 300 ам.долларын бараа нөөцөлж, цаашид ч сар тутамд илүү 100 ам.доллар зарцуулан бараа нөөцлөхөөр төлөвлөсөн байна. 12 дугаар сард АНУ-ын 2000 оршин суугчдын дунд явуулсан судалгаагаар, оролцогчдын гуравны нэг нь ирээдүйн гаалийн татварт айдас төрж буйн улмаас бараа нэмж худалдан авч байна.

“Бараа нөөцлөх”  нь гайхмаар зүйл биш болжээ. Гаалийн татварын дарамт нь эцсийн дүндээ Америкийн хэрэглэгчдэд тохогддогийг олон судалгаа харуулж байна. Чикагогийн их сургуулийн саяхан хийсэн судалгаагаар, эдийн засагчдын 98% нь гаалийн өндөр татварыг голчлон Америкийн хэрэглэгчид үүрнэ гэж үзжээ. “Moody’s” компанийн өмнө нь гаргасан тооцоогоор, Америкийн хэрэглэгчид Хятадад ногдуулсан гаалийн нэмэлт татварын  92%-ийг даасан бөгөөд Америкийн айл өрхүүдийн зардал гаалийн татварын улмаас жил бүр 1300 ам.доллараар нэмэгддэг.

 Үүний зэрэгцээ, энэхүү “үнийн өсөлт” нь АНУ-ын өндөр инфляцад давлагааны үр нөлөө үүсгэж, улмаар хамгийн өндөр инфляц нь нэг үе 10 орчим хувьд хүрчээ. ХБНГУ дахь Америкийн худалдааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Симон Мэйн хэлэхдээ, зарим орон хэрэв гаалийн татвараар өөрийн орны худалдааг хамгаалахад хүрвэл юмны үнэ өсөж, барааны гүйлгээ хүндрэлтэй болно, иймэрхүү хүний үйлдэл нь эдийн засгийн өсөлтийг зогсонги байдалд хүргэнэ гэжээ.

 АНУ гаалийн нэмэлт татвар ногдуулахын өөр нэг зорилго нь үйлдвэрлэлийн хариу урсгалыг дэмжих явдал боловч үр дүн нь эсрэгээрээ байна. “Newsweek” зэрэг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, гаалийн татвар нь АНУ-ын үйлдвэрлэлийн салбарыг сэргээх боломжгүй, харин “Америкийн үйлдвэрлэлийг сэргээхэд” саад болно гэж үзжээ. АНУ-ын аж үйлдвэрийн салбар нь дэлхийн өнцөг булан бүрээс олон тооны завсрын бүтээгдэхүүн импортлохоос ихээхэн хамааралтай гэж зарим шинжээчид үзэж байгаа бөгөөд эдгээр завсрын бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар ногдуулах нь үйлдвэрлэлийн зардлыг ихээхэн нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулна. Олон улсын санхүүгийн хямралын үед үйлдвэрлэл АНУ-ын ДНБ-ний 12 хувийг эзэлж байсан бол одоо 10 орчим хувь болж буурсан, энэ нь АНУ  гаалийн татвараар үйлдвэрлэлийн салбараа сайжруулахыг бодохын оронд харин Америкийн эдийн засагт бодитой оршиж буй асуудлыг тунгааж үзэх нь дээр гэдгийг зохих түвшинд гэрчилж байна.

 Хөдөлмөр эрхлэлтийн хувьд, гаалийн татвар нь холбогдох үйлдвэрүүдийг “хамгаалах” шиг боловч хөдөлмөр эрхлэлтэд учруулсан хохирол нь нэн өргөн цар хүрээтэйгээр илэрч байна. Хятадын ган, хөнгөн цагаанд ногдуулсан АНУ-ын татварыг жишээ болгон авч үзэхэд, Брукингсийн хүрээлэнгийн Зохицуулалт, зах зээлийн төвийн захирал Санжай Патнайкийн саяхан хийсэн судалгаагаар, гаалийн татвар нь АНУ-ын гангийн үйлдвэрлэлд зарим ажлын байрыг хамгаалсан байж магадгүй ч АНУ-ын ган ашигладаг аливаа компани илүү өндөр үнэ төлөх шаардлагатай болж, түүнчлэн үйлдвэрлэлээ багасгахгүй байхын аргагүйд хүрч, улмаар илүү олон ажилчдыг ажилд авах боломжгүй болгосон байж мэднэ гэжээ. Патнаик хэлэхдээ, гаалийн татварын улмаас АНУ-ын төрөл бүрийн салбарт дор хаяж 140,000-275,000 ажлын байр алга болсон гэжээ. Бусад судалгаагаар, АНУ-ын гаалийн өндөр татвар болон гадаад орнуудын холбогдох эсрэг арга хэмжээний улмаас АНУ-ын зарим компаниудын ашиг буурч, цалингийн нэмэгдэл эсвэл өргөтгөлийн төлөвлөгөөгөө хойшлуулахад хүргэж, ажил эрхлэлтийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө гэж онцолжээ.

 АНУ худалдааны тэнцвэргүй байдлыг сайжруулахын тулд гаалийн татвар ашиглах санаатай байгаа нь сөрөг үр дагавартай болох нь нотлогдсон. Хэдийгээр гаалийн өндөр нэмэлт татвар ногдуулах нь АНУ-ын Хятадтай хийх худалдааны алдагдлыг зохих хэмжээнд бууруулах ч нийт худалдааны алдагдал нь өссөөр байна. АНУ-ын гадаад худалдааны алдагдал 2022 онд 951.2 тэрбум ам.долларт хүрч шинэ тэмдэглэл тогтоосон бол 2023 онд мөн 773.4 тэрбум ам.долларт хүрч, 2018 онд 621 тэрбум ам.доллар байснаас хол давжээ. Зарим эдийн засагчид, хэрэв бусад улс орнууд хариу гаалийн татвар ногдуулбал АНУ-ын нийт экспорт болон дэлхийн худалдааны нийт хэмжээ буурч магадгүй гэж үзэж байна. Гаалийн татварын дайн нь АНУ-ын худалдааны тэнцвэргүй байдлыг улам даамжруулж болзошгүй.

АНУ гаалийн татварыг “арилжаа”-ны хэрэгсэл болгон ашиглахыг оролдож байгаа ч гаалийн татварын дайн Хятадын хөгжлийг хязгаарлаж чадахгүй. Хятадын албаны талаас 13-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, Хятад улсын барааны худалдааны импорт экспорт 2024 онд дээд амжилт тогтоож, 8 жил дараалан дэлхийн хамгийн том барааны худалдааны орон болов. Дойче Банк үзэж байгаагаар, Хятадын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх АНУ-ын гаалийн нэмэлт татварын сөрөг нөлөө харьцангуй хязгаарлагдмал байж магадгүй бөгөөд үүний гол шалтгаан нь Хятад улс АНУ руу экспортлоход түшиглэх байдал буурсантай холбоотой, эдүгээ АНУ руу экспортлох хэмжээ Хятадын ДНБ-нд ердөө 3 хувийг эзэлж байна гэж тэмдэглэжээ.

 Үүний нэгэн адил, гаалийн татварын дайн нь Америкийн компаниудыг Хятадад хөрөнгө оруулахыг зогсоож чадахгүй. Өдгөө АНУ-аас Хятадад байгуулсан компанийн тоо 73 мянгад хүрч, нийтдээ 1.2 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. “McDonald’s” нь өнгөрсөн нэг жилд Хятадад хамгийн олон салбар дэлгүүрээ нээсэн нь дэлхийн нийт хэмжээний 60 орчим хувийг эзэлжээ. “Старбакс” нь Шанхайд 1000 гаруй дэлгүүрээ нээжээ. Хятад дахь Теслагийн борлуулалт 2023 оны мөн үеэс өсөн нэмэгдэж, “Apple”-ийн 200 гол нийлүүлэгч бүтээгдэхүүнийхээ 80%-ийг Хятадад үйлдвэрлэгддэг… Харилцан ашигтай хамтын ажиллагааны ийм амжилттай жишээ олон бий.

Дэлхийн эхний хоёр эдийн засгийн хувьд Хятад, АНУ яаж харилцаа холбоогүй байж чадах вэ? Хятад, Америкийн тус тусын амжилт нь бие биедээ сорилт биш боломж гэдгийг бодит байдал удаа дараа гэрчилсэн бөгөөд өргөн уудам дэлхий Хятад Америкийн тус тусын хөгжил, хамтын хөгжил цэцэглэлтийг багтааж чадна. Гаалийн татварын дайн, худалдааны дайнд ялагч байхгүй. Хянуур тунгаан бодож, ухаалаг шийдвэр гаргаж, Хятад улстай үзэл бодлоо ойртуулж, харилцан ашигтай хамтдаа хожих зөв замд эргэн ирж, бие биедээ болон дэлхий дахинд ашиг тус бүтээхийг АНУ-ын шинэ засгийн газарт хүсэж байна.

Дэлхий17 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа