CGTN мэдээ
Хятадын гадаад худалдааны жил тутмын тайлан нь дэлхий нийтэд ямар ач холбогдолтой вэ?

Хятадын шинэ эрчим хүчний автомашины экспорт нь дэлхийд сайн чанарын бүтээгдэхүүн нийлүүлсэн төдийгүй гадаад худалдааг дайчлах чухал хөдөлгөх хүч болж байгаа юм. Хятадын албаны талын саяхан гаргасан статистик тоо баримтаас харахад, 2024 онд Хятадын барааны худалдааны импорт экспортын нийт хэмжээ нь 43.85 их наяд юаньд хүрсэн нь 2023 оныхоос 5 хувиар нэмэгдсэн дүн юм. Энэ цар хэмжээ нь түүхийн шинэ амжилт тогтоосон бөгөөд найман жил дараалан өссөн хэвээр байж, Хятад улс барааны худалдааны нэгдүгээр том улс болохыг бүрэн харууллаа.
Худалдааны ивээх үзэл газар авч, геополитикийн мөргөлдөөн үргэлжилсээр байгаа одоогийн нөхцөл байдалд Хятадын гадаад худалдаа ийм амжилтад хүрсэн нь уян хатан чанар, амьжиргааны хүчиндээ тулгуурласан юм. Тухайлбал олон улсын худалдаа аажмаар сэргэж байгаа, Хятадын эдийн засгийн суурь тогтвортой, уян хатан, нөөц ихтэй зэрэг давуу талтай бөгөөд Хятадын засгийн газар гадаад худалдааг тогтворжуулах, өсөлтийг дэмжих бодлогууд хэрэгжүүлсэн тул өнөөдрийн амжилтад хүрч чадлаа.
Хятад улс өдгөө дэлхийн 150 гаруй улс орон бүс нутгийн худалдааны гол түнш болсон бөгөөд 2024 оны гадаад худалдааны өсөлтийн цар хэмжээ 2.1 их наяд юаньд хүрсэн нь дунд зэргийн улсын нэг жилийн гадаад худалдааны ерөнхий хэмжээтэй тэнцэж байгаа юм. Чанарын хувьд импорт экспортын бүтээгдэхүүний бүтэц сайжирч, гадаад худалдаанд шинэ бүтээгдэхүүн нэмэгдсээр байна.
Хятадын гадаад худалдааны жил тутмын тайлан нь дэлхий нийтэд ямар ач холбогдолтой вэ?
Ройтерс агентлаг мэдээлэхдээ, ноднингийн 12-р сард Хятадын импорт сэргэн, “Нааштай чиг хандлагаар 2024 оныг эцэслүүллээ” гэжээ. Дэлхийн Худалдааны байгууллагын нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад, 2024 оны эхний гурван улиралд Хятадын импортын өсөлтийн хурд нь дэлхийн хэмжээнээс 1 нэгжээр илүү байж, дэлхийн хоёрдугаар том импортлогч орон хэвээр байх болно. Хятад улсын дотоодын эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хирээр импортын нэмэгдлийн орон зай улам тэлж, 2023 он гэхэд зөвхөн хөгжиж буй орноос импортлох хэмжээ нь 8 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Гадаад худалдаа нь улс орны эдийн засгийг ажиглах чухал цонх юм. Дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн хувьд Хятад улс гадаадад нээлттэй хэвээр байлгаж, дэлхийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хүчтэй хамгаалж, дэлхийн худалдааны тогтвортой эрүүл хөгжлийг дэмжиж байгаа юм. Сүүлийн үед Хятад улс өсөлтийн багц бодлого хэрэгжүүлсэн тул Дэлхийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллага 2024 оны Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5 хувьд хүргэсэн юм.
ОУВС олон улсын худалдааны өсөлтийн хурдыг 2024 онд 3.1% хэмээн төсөөлж байснаа саяхан 2025 онд 3.4% болно хэмээн төсөөлж, гадаадын эрэлт хэрэгцээ сэргэх хандлагатай болж, нээлттэй хамтын ажиллагаа нь дэлхий нийтийн нийтлэг хүсэлт хэвээр байгааг харуулсан юм.
