Дэлхий
Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв
Нийтэлсэн
2 өдөр өмнөНийтлэлч
АдминКорнеллийн их сургуулийн судлаачид хулганад зориулсан VR (виртуал) нүдний шил зохион бүтээж Альцгеймерийн өвчин болон бусад төрлийн сэтгэцийн өвчнүүдийн судалгаанд ашиглажээ.
Энэхүү нүдний шил нь хулгануудыг виртуал орчинд байлгаж, тэдний зан байдал, мэдрэлийн үйл ажиллагааг хянах боломжтой аж.
Тодруулбал хулганыг бөмбөрцөг хэлбэрийн гүйлтийн зам дээр байрлуулж, VR нүдний шилээр дамжуулан дүрслэл үзүүжээ. Ингэснээр хулганууд бодит мэт виртуал орчинд яаж хариу үйлдэл үзүүлж хэрхэн чиглэлээ олохыг ажиглажээ. Энэ нь орон зайн чиг баримжаа, шийдвэр гаргалт, мэдрэхүйн хүлээн авалтыг илүү нарийн судлах боломжийг олгож байна.
Үүний ач холбогдол нь зөвхөн мэдрэлийн үндсэн механизм төдийгүй Альцгеймерийн өвчин, шизофрени, түгшүүрийн эмгэг зэрэг хүний танин мэдэхүйн үйл ажиллагаанд нөлөөлдөг өвчнүүдийг судлахад ч мөн ихээхэн ач холбогдолтой гэжээ.