Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Бэлчээрийн мал аж ахуйг өөрчилж, дэмжих учиртай

Нийтэлсэн

Ойр ойрхон давтамжтай ган зуд, цаг уурын өөрчлөлт зэргээс үүдэн, бэлчээрийн мал аж ахуйг фермэрийн аж ахуй руу шилжүүлэх тухай яриа ихээхэн газар авч байна. Нөгөө талаар, ДНБ-д үзүүлж буй нөлөөлөл ч байна. ДНБ-д хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь жилээс жилд буурсаар байна. Тухайлбал, 1999 оныг хүртэл 30-40 хувьтай байсан бол 2010 онд 16, 2013 онд 14, 2023 онд хөдөө аж ахуйн салбар бүр унасан статистик үзүүлэлт бий. Тиймдээ л өндөр ашиг шим бүхий фермерийн аж ахуйг бий болгох тухай ихээхэн ярих болжээ. Гэхдээ манай бэлчээрийн мал аж ахуйд хаа ч байхгүй онцлог бий. Бэлчээрийн мал бол Монгол оронд ургаж буй олон зуун эмийн ургамлыг иддэг амьтан. Тэр хэрээр өдгөө ч дэлхийд цөөн үлдсэн бэлчээрийн мал аж ахуй бол манай улсад л бий. Тиймдээ ч хөдөө аж ахуйг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, хариуцлагатай, бүтээмж өндөр, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтыг Засгийн газрын “Алсын хараа-2050”-д тусгасан байдаг. Нөгөө талаар, бэлчээрийн мал аж ахуй дагасан уламжлалт өв соёл юугаар ч үнэлшгүй.

Тэгэхээр шууд бэлчээрийн мал аж ахуйгаас шууд фермэр рүү шилжих бол өрөөсгөл хэрэг. Яах вэ, байгаль цаг уурын өөрчлөлт, ган зудын давтамж гэхээр яах аргагүй фермэрийн аж ахуй санаанд орно. “Алсын хараа-2050” хөтөлбөрт “Уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн аж ахуйг зонхилон, дэвшилтэт технологи, техник бүхий эрчимжсэн аж ахуйг хот суурин орчимд бүсчилэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан, ногоон эдийн засгийн чиг баримжаатай мал аж ахуйг хөгжүүлнэ” гэж заасан байдаг. Гэхдээ бидэнд монголчууд малаа амаар тоолдог учир мал аж ахуйтай холбоотой бүх статистик тоо үнэн биш байдаг. Тиймээс малаа бодитоор тоолдог болмоор байна.

Худлаа тоо гаргахын төлөө улсын төсвөөс цалин хөлс, унааны зардал гэх мэт маш их үргүй зардал гаргаж байгааг шүүмжлэх болсон. Малчнаас малын тоог нь амаар асуугаад л болдог юм бол утсаар л асуухад болно биз. Малчдад малын тоогоо амаар худал өгөх буюу өсгөж хэлэх хэдэн шалтгаан байна. Малчдад банкнаас олгож буй зээлийн хэмжээ нь тухайн малчин өрхийн малын тооны их, багаас хамаардаг. Сум, аймаг, улсын сайн малчин болж, шагнал урамшуулах нэр хүнд олохын тулд мал нь нэлээд өссөн байх шаардлагатай. Мөн ноосны урамшуулал олгодог, малын татвар байхгүй байгаа зэрэг шалтгаанууд байна.

Бид байгаа малын тоогоо бодитоор мэдэхгүй учир түүний үр ашгийг зөв тооцож түүнд чиглэсэн төрийн бодлогыг зөв боловсруулах боломжгүй гэж зарим эрдэмтэн үзсэн аж. Бид малаа амаар тоолдог учир мал аж ахуйтай холбоотой бүх статистик тоо үнэн биш байдаг. Малаа бодитоор тоолдог болмоор байна. Улсын хэмжээнд  2023 оны жилийн эцсийн дүнгээр 70 орчим сая толгой малтай гэв. Тэгвэл энэ хэмжээний малаас авч болох ашиг шим, бэлтгэж болох түүхий эдийн нөөцийг тооцоод баримжаа төдий статистик тоотой харьцуулбал хагас мал нь хаана байна гэмээр тоо гарна.

Манай улс 120 мянган хавтгай дөрвөлжин бэлчээрийн талбайтай ба энд хонин толгойд шилжүүлснээр ойролцоогоор 70 сая орчим  мал бэлчээрлэх боломжтой гэж тооцжээ. Гэтэл одоогийн байгаа мал маань хонин толгойд шилжүүлснээр 83 сая орчим болоод байгаа  буюу 13 сая малаар бэлчээрийн даац хэтрээд байгаа тухай яамнаас сайд нь мэдээлж байна. Бодит байдал дээр бэлчээр нь хүрэлцэхгүй чихцэлдээд, маргалдаад байгаа зүйл тэр болгон байхгүй. Гэхдээ малаас татвар авдаггүй учир шинэ баячуулын тавиул адуу ихсэж улмаар айлуудын өвөлжөөний бэлчээрийг талхлах явдал ихсэж байна. Мөн малчид хэд хэдэн шалтгааны улмаас төв суурин газарт ойр байх сонирхолтой байдаг. Тухайлбал, худаг усаа хамтарч засаж сэргээх ухамсар байхгүй зэрэг байдлаас шалтгаалж тодорхой хэсэг газарт бэлчээр хүрэлцэхгүй байх явдал гарч байдаг. Зөв зохицуулалтаар зохион байгуулалттайгаар ашиглаж чадвал бидэнд бэлчээрийн талбайн нөөц их байгаа. Судалгаа тооцоогоо үнэнд ойртуулж бодит байдлаа зөв дүгнэх ажлыг нэн тэргүүнд хиймээр байна. Мал аж ахуйд чиглэсэн аливаа бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг хийж байдаг шат шатны мэргэжилтнүүдийн мэдлэг, бүтээлч сэргэлгээ дутагдсаар байна. Доод шатнаасаа мэдсээр байж худлаа мэдээ гаргуулж аваад дээд шатандаа дамжуулаад байхаар юу ч өөрчлөгдөхгүй байна. Тухайлбал жил болгон хадлан тэжээлийн бэлтгэл тэдэн хувьтай байна, нөөц тэд боллоо гээд үргэлж л өндөр тоо хэлээд байдаг боловч жаахан цас ороод хүйтрэхээр болохоо байлаа гээд л дэвэн дэлхийгээс тусламж гуйгаад эхэлдэг шүү дээ.

Чанартай, аюулгүй махтай гэдгээ баталдаг системээ одоо болтол хийж чадаагүй. Хэн хамаагүй сайд болдог, хэн ч хамаагүйг шалгуургүйгээр дарга мэргэжилтэн болгодог энэ байдал үнэхээр харамсалтай. Бид хойд, урд хөршдөө мах нийлүүлэх тухай яриад байдаг боловч бодит байдал дээр тийм нөөц байгаа эсэх нь эргэлзээтэй. Мөн чанартай аюулгүй махтай гэдгээ баталдаг системээ одоо болтол хийж чадаагүй. Малчин өрхүүдээр судалгааны ажлаар явж байхад малаа өөрсдийн хэрэгцээнээсээ илүүчлээд зарж борлуулаад байх тоо толгойд хүрсэн нь тун цөөхөн байна. Тэд үргэлж бэлэн мөнгөний гачигдалтай, банкны зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Бид сүүлийн үед ашигт малтмал бол шавхагддаг, мал аж ахуй бол шавхагддаггүй баялаг болох тухай их ярьж хэлдэг болсон. Энэ бол маргаангүй үнэн. Тэгвэл бид энэ салбараа замбараатай, цэгцтэй, зорилготой хөгжүүлж байж жинхэнээсээ шавхагдаггүй баялаг болгож чадна. Одоогийн  байдлаар ийм биш байна. Мал өсөөд байгаа болохоор мал аж ахуйн салбар хөгжөөд байна гэж харж байгаа бол эндүүрэл юм. Манай мал зуд болохоор 15-30 хувь хорогдооод дараагийн зуд хүртэл жаахан өсдөг. Зарим аймагт зудын улмаас  нийт малынх нь 49 хувь, зарим суманд (Өвөрхангай аймгийн Тарагт сум, 2000-2001 он) 70 хувь хүртэл хорогдсон тохиолдол байна.  Зудын дараа олон малчин өрхийн амьдрал хүнд байдалд ордог. Тэдний мал нь аажмаар өсөж амьдрал ахуй нь хөл дээрээ дөнгөн данган тогтож эхэлж байтал дараагийн зуданд нэрвэгддэг. Энэ байдал олон удаа давтагдаж байгаа боловч зудад нэрвэгдэхгүй байхын тухайд одоогоор өмнөхөөсөө юу ч өөрчлөгдөөгүй байна. Манай бэлчээрийн мал аж ахуйн салбарын нийтлэг дүр төрхийг харвал замбараа муутай тарчигхан айлын олон хүүхэд зөнгөөрөө өсөж байгаа амьдрал байдаг даа түүнтэй л ижил байна. Малчин хүний хувьд мал маллахын төлөө биш сайхан амьдрахын төлөө мал маллах ёстойг ойлгож зарим арга барилаа өөрчлөх, шинээр сэтгэх, мэдээлэлд ойрхон байхыг хичээх хэрэгтэй байна.

Малын  тоо өсөхийн хэрээр  түүний эдийн засгийн үр ашиг нь өсөж байдаг мал аж ахуйтай байх эсэх нь малчдаасаа эхлээд  салбарын сайд хүртэлх бүх хүнээс хамааралтай гэж үзэж байна. Тухайлбал малчин хүний хувьд мал маллахын төлөө биш сайхан амьдрахын төлөө мал маллах ёстойг ойлгож зарим арга барилаа өөрчлөх, шинээр сэтгэх, мэдээлэлд ойрхон байхыг хичээх хэрэгтэй байна. Мал малын захтай байхгүй бол болохгүй гэдэг ойлголт одоо үед хэр нийцтэй байгаад би хувьдаа эргэлздэг. Зөвхөн хонь ямааны, эсвэл дан үхрийн аж ахуй эрхлэх гэх мэтээр төрөлжүүлэх тухай бодох хэрэгтэй байна. Ах дүү хоёр малчин айл уулын хоёр аманд тус тусдаа цөөн бог мал, цөөн үхэр, адуу малладаг арга барилаа больж төрөлжүүлж маллах замаар хамтарч ажиллавал илүү үр ашигтай байх болно.

Зуд болохын цагт мал малын захтай малчин айл тал тал тийшээ самгардсаар эрүүл мэнд болон эдийн засгаараа маш их хохирч байгаа байдал их байна. Бэлчээрийн мал аж ахуйд тулгардаг хамгийн том эрсдэл бол зуд нэрвэгдэх явдал юм. Зудын үед мал өлдөх болон осгох шалтгаанаар үхдэг. Тэгэхээр өлдүүлэхгүйн тулд өвс тэжээлийн байнгын нөөц бэлтгэх, осгоохгүйн тулд  хашаа байр хэвтэр бууц бэлтгэх явдал юм. Энэ хоёр  бэлтгэлийг л малчин өрх бүр төгс утгаар нь хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Өвс тэжээлийн байнгын нөөц гэдэг нь манай малчдын өвөлжөөнийхөө орой дээр намар авчирч хаядаг тэр өвс биш юм. Өөрийнхөө бүх малыг 2-3 сарын турш өдөр болгон тэжээхэд хүрэлцэхүйц өвс тэжээлийн нөөцийг бий болгох явдал юм. Ийнхүү бэлдсэн нөөц өвс тэжээлээ хэдэн жил чанарыг нь муутгахгүй хадгалах саравч эсвэл далд  зоорийг бэлтгэх шаардлагатай. Эдгээрт мэдээж эхний ээлжинд зохих хөрөнгө мөнгө, зохион байгуулалт шаардагдах тул улсаас дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ нь ноос, ноолуур, махны урамшуулалтай харьцуулбал утга учиртай дэмжлэг болох юм. Өнөө жил цаг хүндрээ ч үү, үгүй ч үү гэсэн байдлаар жаахан өвс бэлтгээд хэрэв өнтэй жил болбол  хүрэлцээд зудтай жил мал нь олноор өлдөөд үхдэг ийм азаа үзсэн байдал өөрчлөгдөөгүй цагт зудын эрсдэлд өртөж л таарна.

Өнтэй жилээс илүү гарсан өвсөө норгоод харлуулаад хаядаг үрэлгэн байж боломгүй байна. Иймээс л өвс тэжээлээ нар, салхинаас далд хадгалдаг технологийг ашиглаж сурмаар байна. Дараагийн асуудал бол малын байр сав нь жин тан чанартай буюу адуу ороод эвдчихдэггүй, хулгайч аваад явчихдаггүй, салхи урдаасаа эргэхэд цасаар дүүрчихдэггүй байх шаардлагатай байна. Өвөр монголын малчид зуднаас айхгүй гэж нүүр бардам хэлдэг болсон байна. Тэдний туршлагаас авч хэрэгжүүлмээр байна. Малчид  ялангуяа залуу малчид аж ахуй эрхлэх арга ухаанд суралцах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хуримтлал бий болгох, бага зардлаар илүүг бүтээх арга ухаан дутагдаж байна. Бага зардлаар илүүг бүтээхийг зорих тусам хоршиж ажиллах, хамтарч бүтээх шаардлага аяндаа бий болно. Малчид руу чиглэсэн гадаад дотоодын  олон төсөл хөтөлбөр  малчдыг хүчээр бүлэг болгоод шууд л хоршуулах гэж үзээд үр дүнд хүрдэггүй. Эхлээд малчдын боловсрол мэдлэгийг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь дарааллын хувьд зөв юм.

Улсаас мал аж ахуйд чиглэсэн үйл ажиллагаанд маш их мөнгө зарцуулж байгаа боловч эргээд энэ салбараас улсынхаа эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөө туйлын хангалтгүй байна. Энэ нь нэг талаасаа ач холбогдолгүй урсгал зардал маш их байгааг, нөгөө талаар мал аж ахуйгаас хүртэж болох ашгийг бүрэн дүүрэн авч чадахгүй байгааг харуулж байна. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, барилга байгууламжын урсгал зардал, малын вакцин тарилга үйлдвэрлэх, тарих зардал, эрдэм шинжилгээнд зарцуулж байгаа хөрөнгө гэх мэт  бусад үй олон зардлууд урсаад л байдаг юу ч өөрчлөгддөггүй, дорвитой хөгжил дэвшил гарахгүй л байна. Тиймээс энэ салбарт ажиллаж амьдардаг хэн ч байсан дор бүрнээ өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйг яаж одоогийнхоос илүү үр ашигтай байлгаж болох вэ гэдэг дээр оюунаа нэгтгэж илүү бүтээлч ажиллах шаардлагатай байна.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа