Бидэнтэй нэгд

Улс төр

Шинээр боловсруулж байгаа хууль, журамд уян хатан хандахыг даалгалаа

Нийтэлсэн

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас боловсруулж буй холбогдох хууль, журмын боловсруулалт, өөрчлөлтийн талаарх танилцуулга мэдээлэлтэй танилцаж, санал солилцлоо.

Барилгын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/-ын төслийн талаарх танилцуулга болон Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журам, суурь нөхцөл шаардлагад оруулж буй өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх танилцуулга мэдээллийг ББМБЗГ-ын Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, 2025-2028 онд барих боломжтой бэлэн орон сууцны төслүүдийн талаарх мэдээллийг ХБОСБЗГ-ын орон сууцжуулалтын хэлтсийн дарга С.Батболд нар танилцууллаа.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү, сайдын зөвлөхүүд болон бусад газар, хэлтсийн дарга нар бүрэн оролцож санал солилцов.

Хурлаас Сайд Ж.Батсуурь дараах зарчмыг баримтлан ажиллах чиглэлийг нийт газар, хэлтсийн дарга нарт даалгажээ.

  • Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг яамны хамт олон болон харъяа байгууллага салбарын байгууллагуудад танилцуулга мэдээлэл өгч, хуулийн төслүүдийн ажлыг яаравчлах
  • Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журам, суурь нөхцөл шаардлагын өөрчлөлт, шинэчлэлтийн төслийг харъяа байгууллагууд болон Салбарын ТББ, ААНБ-уудын төлөөллүүдэд танилцуулан саналыг авч яаралтай батлууулах
  • Яамны газар, хэлтэс бүр эдгээр хууль, журмуудын сургалтыг ээлжлэн зохион байгуулж, цаг үеийн мэдээллийг бусдадаа дэлгэрэнгүй мэдээлэх, бүх албан хаагчид ижил мэдээлэлтэй болох
  • Шинээр боловсруулж байгаа хууль, журамд уян хатан хандаж, хүний эрх, хувийн өмч, чөлөөт өрсөлдөөн зэрэг нийгмийн үндсэн асуудлыг орхигдуулахгүй, хязгаарлахгүй байхыг даалгалаа.
Нийгэм12 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент12 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий12 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр12 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг12 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий12 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр12 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий3 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм3 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент3 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр3 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент3 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм3 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо