Бидэнтэй нэгд

Улсын их хурал

Г.Занданшатар: Зарим бараа, бүтээгдэхүүний татвар төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах боломжтой гэж үзэж байна

Нийтэлсэн

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн зарим эм ханган нийлүүлэх төв болон эмийн сангууд, “Бөмбөгөр” худалдааны төвөөр орж, амны хаалт, ариутгагч бодисын хүрэлцээ хангамж, махны үнэ ханшийн байдалтай танилцсан.

Тэгвэл өнөөдөр (2020.02.18) Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дээр үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, амны хаалт, ариутгах бодис, хүнсний хангамжийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үйлдвэрлэл эрхлэгчдэд төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, “Хүнсний бүтээгдэхүүний хувьд хангамж харьцангуй тогтвортой, үнийн өсөлт бага байгааг өнгөрөгч амралтын өдрүүдэд зах, худалдааны төвүүдэд хийсэн Үндэсний статистикийн газар болон холбогдох бусад байгууллагуудын судалгаа харуулж байна. Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор махны үнэ бага зэрэг өссөн байна. Супермаркетууд болон зарим үйлдвэр, ханган нийлүүлэгчид үнийн өсөлт гаргахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин эмийн сангуудад амны хаалт хангалтгүй, түүхий эдийн нөөц дутмаг байгаа учраас амны хаалтны зориулалтын бараа, материалыг оруулж ирэх талаар ажиллаж байна. Манай үйлдвэрлэгчид БНХАУ-аас, тэр дундаа Ухань мужаас голчлон түүхий эдээ татдаг байсан. Одоо тэндээс авах боломжгүй болсон тул БНСУ, БНСВУ зэрэг орноос авч байгаа юм байна. Турк улстай яриа хэлэлцээ хийж байгаа.

УИХ дээр бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн хангамжийг хэвийн байлгах асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Цаашид гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, эрсдэлээс урьчилан сэргийлэх баталгаатай нөөц бүрдүүлэх шаардлагатай. Маргааш (2020.02.19) УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болно. Та бүхний санал санаачилгыг УИХ-аар хэлэлцэж, Засгийн газарт санал хүргүүлнэ” хэмээн танилцуулав.

Дэлхийн зах зээл дээр амны хаалтны түүхий эд болон өргөн хэрэглээний гурил, элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тос, улаан буудайн үнэ нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ нь хүнсний хангамжийн 90 гаруй хувь нь импортоос шууд хамаардаг манай улсын хувьд хүндрэл учруулж магадгүй. Тиймээс валютын ханшийг тогтвортой байлгах талаар анхаарах шаардлагатай гэсэн асуудлыг үйлдвэрлэл эрхлэгчид хөндөж байв.

Тэд стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний гаалийн болон бусад төрлийн татвар төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргах шаардлага байгааг УИХ-ын даргад уламжилсан юм. Ингэснээр бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орохгүйн дээр нөөц бүрдүүлэх боломжтой болно гэлээ.

Уулзалтын үеэр үйлдвэрлэгчдийн хэлсэн зүйлээс толилуулъя.

“Мөнхийн тун” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Батхишиг:

-Манайх амны хаалт хийх түүхий эдээ БНСУ-аас авах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Түүхий эдийн үнэ болон тээврийн зардал өсөж байна. Анх 3 ам.доллар байсан даавуу өнөөдөр 16 ам.доллар болтлоо өссөн. Амны хаалтны үнийг нэг түвшинд буюу 300 төгрөгт барих шаардлагыг төрөөс тавьж байгаа. Нэг удаагийн амны хаалтыг хоёр ээлжээр тасралтгүй үйлдвэрлэж байна. Тээвэрлэлтэд хүндрэл үүсэж байгаа учраас амны хаалтны түүхий эдээ онгоцоор авчирч байна. Амны хаалтыг татвараас чөлөөлсөн хэрнээ түүхий эдийг чөлөөлөөгүй. Тиймээс амаргүй хүнд байдалд ажиллаж байна. Үнийг аль болох нэмэхгүй байхад анхаарч байгаа ч хүндрэл их гарч байна.

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл:

-Үүссэн нөхцөл байдлыг хамтдаа даван гарах гарц шийдлийг олохоор үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, саналыг нь сонсож байгаад баяртай байна. Хүнсний хангамж хамгийн чухал асуудал. Манай үйлдвэрийн хувьд нэг сарын нөөц бий. Түүнээс цааш хүндрэл гарах магадлалтай. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа. Бидний зүгээс ашиг хонжоо хайж, бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй. Түүхий эд, материалаа гаднаас авч байгаа үед валютын ханшаа барих хэрэгтэй байна.  Валютын ханш өсөхгүй бол бид үнийг тогтвортой барьж чадна.

“Улаанбаатар гурил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Доржханд:

-Манай улс жилд нийт 240 мянган тонн гурил хэрэглэдэг. Сард 20 мянга орчим тонн гэсэн үг. Үүнийг үйлдвэрлэхийн тулд 360 орчим мянган тонн улаан буудай хэрэглэдэг.

Хоёрдугаар сарын 10-ны байдлаар манай улсын хэмжээнд 12 мянган тонн гурил, 45 мянган тонн буудайн нөөц байна. Үүнээс үзвэл гуравдугаар сараас цааш нөөцгүй болох магадлалтай. Салбарын яамнаас гурил үйлдвэрлэгчдэд 60 мянган тонн улаан буудай импортлох квот олгосон ч татвартай холбоотойгоор татан авалтаа хийж чадахгүй байна. 2019 оны намар буудайны дундаж үнэ 580 мянган төгрөг байсан. Өнөөдөр ОХУ-аас татваргүйгээр 700 мянган төгрөгийн үнэтэй буудай авч байна. Үүн дээр татвар нэмэгдвэл 800 мянга орчим болно. Аливаа бүтээгдэхүүний үнэ өртөг дээр суурилж гардаг. Буудайг ийм өндөр үнээр авчихвал гурилаа хэдэн төгрөгөөр зарах вэ гэдэг асуудал гарч байна. Тиймээс төр засгаас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний татварыг хөнгөлөх, чөлөөлөх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ бол хэсэг үйлдвэрлэгчийн асуудал биш. Улсын хэмжээнд хамгийн багадаа 3-4 сарын нөөц байх шаардлагатай.

“АПУ” ХХК-ийн Худалдан авалтын албаны дарга С.Мөнхтөр:

-Манай байгууллагад эрүүл мэндийн байгууллагуудаас спирт авах хүсэлтүүд ихээр ирж байна. Одоогоор 17 эм, эмнэлгийн байгууллагаас хүсэлт ирсэн байна. Үүний дагуу 17 тонн хүнсний спирт, 88 тонн техникийн спиртийг худалдан борлуулсан. Цаана нь 500 тонн техникийн спирт, 203 тонн хүнсний спиртийн хүсэлт хүлээгдэж байна. Үүний шалтгаан нь мөн л улаан буудайн асуудалтай холбоотой. Манайх спирт үйлдвэрлэдэг учраас улаан буудайн квотыг авч чаддаггүй. 2009 оноос хойш дотоодын үйлдвэрлэгч, тариаланчдаас түүхий эдээ авч байна. Нөөц хангалтгүй байна.

МҮХАҮТ-аас үйлдвэрлэл эрхлэгчидтэй өмнө нь хоёр ч удаагийн уулзалтыг хийжээ. Тэндээс гарсан саналуудаа нэгтгэн УИХ-ын даргад албан ёсоор гардуулан өгсөн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтаас гарсан саналуудыг судалж, түргэн шуурхай шийдвэрлэхээ илэрхийлсэн бөгөөд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн импортлогч, амны хаалт үйлдвэрлэгчдийн гаалийн татварын төлөлтийг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлтийг шийдэх боломжтой гэж үзэж байна хэмээн мэдэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа