Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Худалдааны дээрлэхлийн эсрэг арга хэмжээнүүд гарч байна

Нийтэлсэн

3-р сарын 4-ний өдрөөс эхлэн АНУ фентанил болон бусад асуудлаар шалтаг болгож АНУ-д экспортолж буй Хятадын бүтээгдэхүүнд дахин 10 хувийн гаалийн нэмэлт татвар ногдуулав. Олон улсын худалдааны дүрмийг зөрчиж, Хятад Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй энэ дээрлэх үйлдлийг Хятад улс эрс эсэргүүцэж байгаа бөгөөд хэзээ ч тэвчихгүй юм. Нэг өдрийн дотор Хятад улс ДХБ-д хандан АНУ-ын гаалийн нэмэлт татварын сүүлийн үеийн арга хэмжээний талаар гомдол гаргаснаас эхлээд АНУ-аас гаралтай зарим импортын бараа бүтээгдэхүүнд гаалийн нэмэлт татвар ногдуулах, улмаар АНУ-ын холбогдох компаниудыг найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалт болон экспортын хяналтын жагсаалтад оруулах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авав. Хятадын талын хариу арга хэмжээ ар араасаа гарч, өөрийн зүй ёсны эрх ашгаа хамгаалах, олон улсын худалдааны тогтолцоог хамгаалах шийдвэр зоригийг харуулав. Энэ нь зөв зүйтэй бөгөөд шаардлага бүхий арга хэмжээ юм.

Энэ оны 2-р сарын эхээр АНУ фентанил гэх асуудлаар шалтаг болгож Хятад улсаас АНУ-д экспортолж буй бүтээгдэхүүнд гаалийн татварыг 10 хувиар нэмэгдүүлэхээ мэдэгдсэн. Сар гаруйн дараа АНУ хуучин арга барилаа давтав. АНУ фентанилын асуудлыг гаалийн татвартай холбож буй нь үндэслэлгүй, үнэн хэрэгтээ энэ асуудлыг улстөржүүлж, зэвсэглэж, “гаалийн татварын дайн”-ыг хурцатгах шалтаг болгож, улмаар Хятад улсыг бусад тал дээр буулт хийлгэхийг зорьж байна гэж шинжээчид онцолжээ.

 АНУ-ын фентанилын хямрал хэрхэн үүссэн бэ? Үүнийг гаднынхан маш тодорхой харж байна. АНУ бол фентанил эмийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч орон юм. Үндсэн шалтгааны хувьд, фентанилын хэтрүүлсэн ашиглалт нь АНУ-ын “дотоодын хямрал” юм. “Difference Group” хэмээх олон улсын зөвлөх компанийг үүсгэн байгуулагч Дэн Стэнбэк саяхан, АНУ-ын засгийн газар фентанилын асуудал дээр хилийн чанадаас “буруутан” хайх дуртай байгаа бөгөөд хар тамхины хямрал нь дотоодын эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй, асар их ашиг орлого олдог гэдгийг ойлгоогүй гэж бичжээ. Америкийн “Huffington Post” сонинд, сүүлийн жилүүдэд фентанил нь АНУ-д “загварлаг мансууруулах бодис” болсон, энэ нь АНУ-ын эмийн жорын хяналт зэрэг салбарт асар том цоорхой оршиж байгааг тод харуулж  байна гэж үзжээ.

АНУ фентанилын асуудлыг хөндөж байгаа бол  үнэнийг тодруулах шаардлагатай байна. Хятадын албаны талаас 4-ний өдөр нийтэлсэн “Хятад улс дахь фентанил төрлийн бодисын хяналт” цагаан номд Хятад улс фентанил төрлийн бодисыг хянах талаар хийсэн олон талын ажлууд, шинэлэг туршлагыг дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Үүнээс харвал, Хятад улс нь хар тамхины эсрэг хамгийн хатуу бодлоготой, хэрэгжилтийг хамгийн нарийн хэрэгжүүлдэг орнуудын нэг юм. Сүүлийн жилүүдэд Хятад улс нь АНУ фентанилын асуудлын эсрэг тэмцэхэд хүмүүнлэгийн үзлийн зориг санааны дагуу дэмжлэг үзүүлсэн. Гэтэл АНУ фентанилын асуудлыг ашиглан Хятад улсад гаалийн татвар ногдуулах замаар шантаажилж байна. Энэ бол Эзопын үлгэрт гардаг “Тариаланч ба могой” зохиолын бодит хувилбар болж байна.

Хариу арга хэмжээний нэг болгон Хятад улс АНУ-аас гаралтай хөдөө аж ахуйн зарим бүтээгдэхүүнд 10 хувь, 15 хувийн нэмэлт татвар ногдуулахаа мэдэгдэв. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдүн “Олон улсын тойм”-д хэлэхдээ: Энэ нь тэгш байдал, нарийвчлал, үр дүнтэй байх зарчмуудыг харуулж байна. Хятад улс бол АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын чухал зах зээл юм. Шар буурцгийг жишээ болгон авч үзвэл, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа агентлагийн статистик мэдээгээр, 2024 онд АНУ-аас Хятад улс руу экспортолсон шар буурцгийн үнэ нь нийт шар буурцгийн экспортын 52 хувийг эзэлж, Хятад улс нь АНУ-ын шар буурцгийн гадаад дахь хамгийн том зах зээл юм. Энэ удаад Хятад улс эсрэг арга хэмжээг хэрэгжүүлэх нь АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад улс руу экспортлоход зайлшгүй нөлөөлнө гэв.

Гаалийн татвар бол “шидэт эм” биш гэдгийг сүүлийн хэдэн жилийн баримтууд олон удаа нотолсон. АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулах зорилтыг жишээ болгон авч үзвэл, АНУ-ын Худалдааны яамнаас 2-р сард гаргасан тоо баримтаас үзвэл, АНУ-ын худалдааны алдагдал 2024 онд 1.21 их наяд ам.долларт хүрсэн нь түүхэн шинэ рекорд тогтоож, энэ үзүүлэлт нь 2017 онд Д.Трамп дэлхийн гаалийн татварын дайныг эхлүүлэхээс өмнөх үеэс 50 хувиар өссөн байна. 2018-2024 онд Хятад улсаас АНУ-тай хийсэн худалдааны эерэг баланс 323 тэрбум 330 сая ам.доллараас 361 тэрбум ам.доллар болж нэмэгджээ.

Инфляцыг хянах нь АНУ-ын удирдагчдын гол амлалтуудын нэг байдаг боловч гаалийн нэмэлт татвар ногдуулах нь зөвхөн сөрөг үр дагаварт хүргэх болно. Энэ оны 1-р сард АНУ-ын CPI болон үндсэн CPI өмнөх оны мөн үеийнхээс 3 хувь, 3.3 хувиар тус тус өсч, CPI-ын өмнөх сартай харьцуулсан үзүүлэлт гурав дахь сард дараалан нэмэгдсэн байна. Гаалийн татварын дагуу Америкийн ард түмний амьжиргааны өртөг тасралтгүй нэмэгдэж байна. АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс 2-р сард 7 нэгжээр буурч 98.3 болсон нь 2021 оны 8-р сараас хойш өмнөх сартай харьцуулахад хамгийн ихээр буурсан үзүүлэлт болсныг Дэлхийн томоохон компаниудын холбооны статистик бүртгэлд харуулжээ.

 Гаалийн татварын дайны мөн чанар нь “өөрийгөө хохироох тоглоом” гэсэн “Нью-Йорк Таймс” сонины үнэлгээ Америкийн нийгэмд олон удаа батлагдаж байна. Өнөөгийн дэлхий ертөнц бол ширэнгэн ойн нийгэм биш, дарамт шахалт, сүрдүүлэлт, заналхийлэл нь Хятад улсад өнгөрсөнд нөлөө болоогүй, одоо болон ирээдүйд ч нөлөө болохгүй юм. Хэрэв АНУ үнэхээр фентанилын асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаа бол Хятад улстай эрх тэгш зөвшилцөл хийж, өөр өөрийнхөө анхаарч буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрэв АНУ өөр санаатай байж, гаалийн татварын дайн хийхээр шийдсэн бол Хятад улсын байр суурь хэвээрээ, тухайлбал, хэлэлцээ хийвэл, үүд хаалга нээлттэй, тэмцэлдвэл, эцэст нь хүртэл тэмцэх болно.

CGTN мэдээ14 минут өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ7 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ7 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ7 цаг өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ2 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа