Бидэнтэй нэгд

Энтертайнмент

“Лос Анжелес-2028” олимпод БОКСЫГ ҮЛДЭЭХ шийдвэр гаргалаа

Нийтэлсэн

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөлөөс боксын спортыг “Лос Анжелес-2028” олимпын наадмын хөтөлбөрт үлдээх шийдвэрийг албан ёсоор гаргалаа.

2022 онд зарласан анхны хөтөлбөрт бокс багтаагүй байсан ч өнгөрсөн сард Дэлхийн боксын холбоог тус спортыг төлөөлөх Олон улсын удирдах байгууллага хэмээн түр хүлээн зөвшөөрсөн юм.

Боксын төрлийг 2028 оны олимпын наадамд оролцуулах тухай Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны чуулганаар батлах ба ОУОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж буй Томас Бах үүний төлөө боксынхонд “ногоон гэрэл” асааж өгнө гэдэг спорт сонирхогчид итгэлтэй байна.

Учир нь Томас ба “Дэлхийн боксыг түр хүлээн зөвшөөрсний дараа бид ийм шийдвэр гаргах боломжтой болсон. ОУОХ-ны чуулганаар шийдвэрийг баталгаажуулна. Дэлхийн бүх боксчид Лос Анжелест болох Олимпын наадамд оролцох боломжтой болно гэдэгт би итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.

Тодруулбал, ОУОХ Олон улсын боксын холбоо (IBA)-г бус Дэлхийн боксын холбоо (World Boxing)-г дэмжин, итгэл хүлээлгэж, дээрх шийдвэрийг гаргаж байгаа гэсэн үг.

Дэлхийн боксын холбоо нь 2023 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан бөгөөд өдгөө 84 орны гишүүнчлэлтэй болжээ.

Өнгөрсөн сард ОУОХ Дэлхийн боксын холбоог түр хүлээн зөвшөөрөх хэд хэдэн үндсэн шалгуурыг хангасан гэдгийг анх мэдэгдэж байсан юм.

Дэлхийн боксын холбооны Ерөнхийлөгч Борис Ван Де Хорст боксын спортыг 2028 оны олимпын төрөлд үлдээх тухай шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд “Энэ бол олимпын боксын хувьд маш чухал шийдвэр бөгөөд боксыг олимпын хөтөлбөрт үлдээхэд нэг алхам ойртуулж өглөө. Олимпын хөдөлгөөний нэг хэсэг хэвээр үлдэх нь боксын спортын ирээдүйн чухал ач холбогдлыг ойлгодог дэлхийн өнцөг булан бүрт байгаа бокстой холбоотой хүн бүрь сайхан санагдана. Энэ мэдээг талархан хүлээж авна гэдэгт би эргэлзэхгүй байна. Дэлхийн боксын холбооны нэрийн өмнөөс ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд манай байгууллагад итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлье. Энэ долоо хоногт болох ОУОХ-ны чуулганаас эерэг үр дүн гарна гэдэгт найдаж байна. Дэлхийн боксын холбоо Олимпын хартийн үнэт зүйлсийг баримталж, сахин хамгаалж, боксыг алдаагүй хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно гэдгийг ОУОХ-нд амлаж байна” хэмээжээ.

2028 оны Лос Анжелесын олимпын боксын төрлийн эрх олгох тэмцээн эхлэх үед зөвхөн үндэсний холбоод нь Дэлхийн боксын холбооны гишүүнээр элссэн тамирчид оролцох боломжтойг ОУОХ тодотгож буй.

Ямартай ч боксын спортын олимпын эрх олгох тэмцээнүүди шатлалын дагуу удахгүй зарлагдах нь тодорхой болж байна.

“Лос Анжелес-2028” олимпын наадам эхлэхэд 1215 хоног үлдээд байна.

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо