Бидэнтэй нэгд

Дэлхий

Путин 30 өдрийн гал зогсоох хэлэлцээрээс татгалзав

Нийтэлсэн

ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украинд гал зогсоох асуудлаар Дональд Трамптай хоёр цаг гаруй утсаар ярилцав. 30 өдрийн гал зогсоох хэлэлцээр нь энхийн гэрээний эхний алхам болно гэж талууд найдаж байв. Гэвч Путин Украины эрчим хүчний байгууламжид халдлага үйлдэхээ зогсооно гэсэн ч 30 өдрийн бүрэн гал зогсоох хэлэлцээрээс татгалзав. Тэрбээр Трамптай ярилцаж дуусмагцаа Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөө зогсоох тушаалыг армидаа өгсөн байна.

Трамп энэ яриагаа гайхалтай болсон гэж дүгнэсэн боловч хүссэн үр дүндээ хүрч чадсангүй.

Оросын арми Украинд идэвхтэй давшиж буй тул Путин цаг хугацаа алдахгүйн тулд томоохон буулт хийхээс зайлсхийсэн гэж шинжээчид үзэж байна. Түр гал зогсоох нь Украинд цэргээ зэвсэглэх боломж олгоно гэж тэр болгоомжилсон бололтой. “Дайныг сунжруулж буй энэ оролдлогыг нь дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй байх ёстой” гэж Путин хэлжээ.

Украин хариуд нь сарын хугацаанд харилцан эрчим хүчний байгууламжууддаа цохилт өгөхгүй гэх байдлаар гэрээг цомхон болгохыг дэмжинэ гэж мэдэгдлээ. Харин Цагаан ордон энхийн төлөвлөгөөнд чиглэсэн илүү өргөн цар хүрээтэй яриа хэлэлцээг даруй эхлүүлнэ гэж мэдэгдэв.

Германы Маршаллын сангийн ерөнхий захирал Кристин Берзина “Энэхүү дуудлага нь Оростой хэлэлцэхэд ямар хэцүү гэдгийг, мөн тэд дайныг зогсоохын тулд ямар ч бодитой ахиц дэвшил гаргах хүсэлгүй байгааг харууллаа. Хязгаарлагдмал гал зогсоох хэлэлцээр бол маш жижигээр л урагшилж буй явдал” гэв.

Путин, Трамп нарын хэлэлцээтэй зэрэгцэн ОХУ Мягмар гаригийн орой 40 гаруй нисгэгчгүй нисэх онгоц хөөргөсөн нь Сумы болон бусад бүс нутагт хүрсэн. Тэр дундаа Киев мужийн эмнэлгийн байгууламжид цохилт өгчээ.

Мөн энэ үеэр Зеленский Хельсинк хотод албан ёсны айлчлалаар иржээ. Тэрбээр Украины энхийн хэлэлцээнд Европыг оролцуулах ёстой гэж мэдэгдэв. Мөн ОХУ-ыг эзлэн авсан газар нутгаа буцааж өгөх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна.

Европын орнууд Орос, Украины гал зогсоох хэлэлцээрийн талаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен “ОХУ ирээдүйд Европын ардчилалтай сөргөлдөж болзошгүй тул бид үүнд бэлтгэхийн тулд цэрэг, аж үйлдвэрийн хүчин чадлаа ихээхэн нэмэгдүүлсэн” гэж анхааруулсан юм. Харин Германы канцлер асан Олаф Шольц “Гал зогсоох хязгаарлагдмал анхны алхам чухал боловч бүрэн гал зогсоохыг дахин уриалж байна” гэжээ.

Дашрамд дурдахад, Украинд гал зогсоох алхамыг хянах ажлын хүрээнд Европын орнууд 25-30 мянган цэрэг илгээж магадгүйг хэвлэлүүд мэдээлж байна. Гэхдээ тэдгээр цэргийг фронтын шугам дагуу байрлуулахгүй. Оросын арми дахин байлдааны ажиллагаа явуулбал шуурхай хариу өгөх үүднээс байрлуулна гэж байжээ. Франц улс жишээ нь 10 мянган цэргээ илгээх боломжтой гэж мэдэгдсэн. Их Британи ч бас хүч нэмэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, KYIV INDEPENDENT

CGTN мэдээ5 цаг өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ10 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ12 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ12 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ12 цаг өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ2 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент2 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм2 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий2 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр2 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм2 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа