Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Аюулгүй Хятад улсын бүтээн байгуулалтыг өндөр түвшинд хүргэх хэрэгтэй

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын Төв хорооны улс төрийн товчоо 2-р сарын 28-ны үдээс өмнө аюулгүй Хятад улсыг нэн өндөр төвшинд байгуулах тухай 19 дэх удаагийн хамтаар суралцах хурал хийлээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хамтаар суралцах хурлыг даргалахдаа, аюулгүй Хятад улсыг нэн өндөр түвшинд байгуулах нь уг үйлсийн хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхан амьдрал, улс орны урт хугацааны тогтвортой байдалтай холбоотой юм. Үндэсний аюулгүй байдлын ерөнхий үзэл баримтлалыг гуйвшгүй хэрэгжүүлж, улс орноо нэн аюулгүй, нийгэм илүү эмх цэгцтэй, засаглалыг илүү үр дүнтэй, ард түмнийг нэн илүү сэтгэл ханамжтай болгохын төлөө хичээнгүйлэн чармайж, аюулгүй Хятад улсын бүтээн байгуулалтыг нэн өндөр түвшинд хүргэх ёстой гэж онцлон тэмдэглэв.

Тайлбар, хэлэлцүүлгийг сонссоны дараа Ши Жиньпин чухал үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, ХКН-ын 18-р их хурлаас хойш намын төв хороо үндэсний аюулгүй байдлын удирдлага, хууль эрх зүй, стратеги, бодлогын тогтолцоог тасралтгүй сайжруулж, нийгмийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, нийгмийн аюулгүй байдлын ерөнхий сэргийлэлт хяналтыг сайжруулж, олон нийтийн аюулгүй байдлын удирдлагын түвшнийг дээшлүүлэхэд анхаарч, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг тусыг тууштай хамгаалж, эдийн засгийн хурдтай хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдлын “хоёр гайхамшиг”-ийн шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичиглэсэн юм. Нөхцөл байдал, үүрэг даалгаврын хөгжил өөрчлөлтөд дасан зохицохын тулд аюулгүй Хятад улсын бүтээн байгуулалт улам эрчимжихээс биш сулрахгүй гэв.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, үндэсний аюулгүй байдлын иж бүрэн үзэл баримтлал нь аюулгүй Хятад улсыг илүү өндөр түвшинд байгуулах чухал удирдамж бөгөөд гуйвшгүй хэрэгжүүлэх ёстой. Бүх шатны намын хороо, захиргаа системтэй сэтгэлгээг тууштай баримталж, хөгжил бол бат ёс, аюулгүй байдал бас бат ёс гэсэн ойлголтыг улам бүр тогтоож, хөгжил, аюулгүй байдлыг ажилдаа ухамсартайгаар нэгтгэж, хамтран төлөвлөж, нэгтгэсэн байршуулалт хийж, харилцан урагш ахиулах хэрэгтэй. Улсын хэмжээнд нэгдэлтэй зарчим баримталж, газар нутаг, бүс нутаг, салбар бүрийн аюулгүй байдлыг хангах замаар үндэсний аюулгүй байдлын цогц нөхцөлийг бүрдүүлж, аюулгүй байдлын асуудлыг нэг нэгээр нь шуурхай, үр дүнтэй шийдвэрлэснээр бид улс орны урт хугацааны тогтвортой байдлын бат бөх суурийг тавьж чадна гэжээ.

Нийгэм3 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент3 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий3 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр3 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг3 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий3 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр3 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо