Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Лукас Пакета бүх насаараа хөлбөмбөг тоглох эрхээ хасуулж болзошгүй

Нийтэлсэн

Бразилын шигшээ болон Английн “Вест Хэм”-ийн хөлбөмбөгч Лукас Пакетагийн хувьд амаргүй өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ тэрбээр толгой гудайлгүй бэлтгэлээ хийж, өнөө орой талбайд гарах найдлага өвөртөлж буй гэнэ.

Лукас Пакетаг санаатайгаар дөрвөн ч удаа шар хуудас авч, бетээр мөнгө хожих боломжийг ойр дотныхон болон танилууддаа олгосон гэж сэжиглэж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд сэжгийг баримтжуулах, мөрдөн шалгах ажиллагаа өрнөсөн юм. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Пакетагийн хэргийг шүүн хэлэлцэж эхэлсэн. 3 дахь долоо хоног руугаа ороод буй шүүх хурлыг энэ долоо хоногийн сүүлчээр дуусна гэсэн найдвар хөлбөмбөгчид байгаа юм байна.

Хэрвээ Пакета тэрхүү дөрвөн шар хуудсыг санаатайгаар авсан бол бүх насаар нь хөлбөмбөг тоглох эрхийг нь хасах магадлалтай гэсэн мэдээлэл цацагдсан. Гэвч хөлбөмбөгч энэ хэцүү өдрүүдэд толгой гудайлгүй бэлтгэлээ хийсээр байгааг ахлах дасгалжуулагч Грэм Поттер ярьжээ.

”Пакета яг байдгаараа л хэвийн харагдаж байна. Бэлтгэлээ ч сайн хийж байгаа. Одоо энэ хурал нь дуусаад, шийдвэр нь гарчихвал бид талбайд хурдхан гараасай л гэж хүлээх юм. Үнэндээ би тэр хэргийн талаар мэдэхгүй болохоор бодохгүй ч үгүй яваа. Тэгээд ч надад өөрийн ажил гэж толгойтой үснээс их байна шүү дээ” гэж Грэм Поттер өгүүлжээ.

Пакетаг ийнхүү шүүх хурлын танхимд сууж байхад Бразилын шигшээ мөнхийн хөрш мөн үүрдийн өрсөлдөгч Аргентинд 4:1-ээр хол хожигдож, олны шүүмжлэлийн гол бай болсон төдийгүй ахлах дасгалжуулагчаа ч халлаа. Пакета хэргийг нааштайгаар шийднэ хэмээн найдахын зэрэгцээ Бразилын шигшээдээ мөдхөн дахин дуудагдаж, Колумб, Аргентины эсрэг тоглохыг эрмэлзэж байна.

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий1 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм1 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр1 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент1 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм1 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо